Д.Мөнхчулуун: Машинаа сольж унах дуртай

2011/11/30
Share |
Хүмүүс:
Д.Мөнхчулуун: Машинаа сольж унах дуртай

“Татар” хамтлагийн дуучин Д.Мөнхчулууны хоббиг сонирхлоо. Өдгөө гэр бүлийн амьдрал зохиож, үрийн зулай үнэрлэсэн тэрбээр чухам ямар зүйлд шимтэн дурладаг болох нь эндээс харагдах биз ээ.

 -Таны хобби юу вэ?

 -Янз бүр дээ. Их олон зүйл сонирхдог. Монголын болон гадаадын хамтлаг дуучдын цомог, DVD цуглуулах, кино үзэх, гоёл чимэглэлийн зүйлс худалдаж авах гэх мэт их сонин хоббитой хүн дээ, би.

 -Тэгвэл хамгийн их сонирхдог нь?  

 -Машин. Хурд, хүч, багтаамж болон багтаамж, загвар гээд л үнэхээр сэтгэлд нийцсэн машинаа худалдаж авахын тулд гар татахгүй шүү. Хүсч сонирхсон зүйлдээ мөнгө зарцуулж чадахгүй, өөрөөсөө харамлаад байвал хэцүү. Иймэрхүү маягаар олсон мөнгөө үрж дуусгадаг чанарыг минь найз нөхөд маань гайхаад байдаг юм.

 -Нэлээд үрэлгэн байх нь ээ?

 -Дэндүү үрэлгэн. Жижиг сажиг, хэрэгтэй хэрэггүй зүйлд зарцуулаад л дуусгаж өгнө дөө.

 -Тэгтлээ сонирхож авсан машинаа сольдог уу?

 -Өө, тэр чинь л миний хобби байхгүй юу. Би их уйдамтгай. Үхэн хатан зүтгэж өөрийн болгож авсан машинаасаа хэсэг хугацааны дараа уйдчихна. Ингээд л уйдсан машин маань миний хувьд, хэрэггүй зүйл болж хувирах нь тэр.

 -Тийм бол хэчнээн машин сольж амжив?

 -Таван машин. Одоогийн байдлаар би “Toyota Crown” маркийн машин унаж байгаа. Цаашид машинаа солих бодолтой явна. Гэхдээ яг ямар маркийн машин сонгохоо шийдэж амжаагүй л дээ.

 -Хэр зэрэг туршлагатай жолооч вэ?

 -Гайгүй шүү. Замын онгорхой цоорхой, элдэв энхэл донхлоос болоод бухимдах үе бишгүй л гарах юм. Манайхан засвар хийлээ л гэнэ. Өнөөх зам нь хэдхэн хоногийн дараа хагарч бутраад унаж байгааг харах ямар хэцүү гээч. Үүнээс болоод аваар осол гээд өчнөөн таагүй зүйл үүснэ шүү дээ. Санаснаар болбол, хотынхоо бүх замыг өргөн, цэмцгэр болгох юмсан.

 -Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юутай байна вэ. Хамтлаг тараагүй гэл үү?

 -Тиймээ, тараагүй. Бид гурав бараг зэрэг шахуу аав болсон ч уран бүтээлээ орхих талаар ярилцаагүй байна. Гэр бүлийн амьдрал, урлагийн ертөнц, хувийн бизнес гээд л олон ажил амжуулах ёстой шүү дээ. Залуу нас, орон зай байгаа дээр нь энэ бүхнээ ажил хэрэг болгох хэрэгтэй. Гэхдээ бид урьдынх шигээ үргэлж хамт байж, тоглолт хэсч явахаа больсон. Шаардлагатай үед хамтарч уран бүтээл хийх, баяр ёслолоор энд тэнд уригдах асуудал байлгүй яахав. Тэр бүхэнд урьдчилж ярилцаад ажил төрөл болон бусад асуудлаа зохицуулна даа. Одоо бид нар тав дахь цомгоо гаргахаар ажиллаж байгаа. Шилдэг, шинэ дуунуудаа бэлэн болгоод л фэнүүдтэйгээ хамт “бут” авах санаатай явна.

Р.Есүй

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
replica anello uomo cartier Yes, but Hubbard’s people clearly pulled that in! replica anello uomo cartier http://www.bestlovegift.nl/it/ high-imitation-cartier-love-wh ite-gold-ring-cut-diamonds-wid e-version-p141/
IP:219.136.75.30  2018-05-24 09:40:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.