Англид номофоби гэгч нэгэн шинэ төрлийн өвчин маш хурдацтайгаар өсч байгаа гэнэ.

2008/05/02
Share |
Хүмүүс:
Англид номофоби гэгч нэгэн шинэ төрлийн өвчин маш хурдацтайгаар өсч байгаа гэнэ.

Таван хvн тутмын нэг нь гар утас нь холбогдох боломжгvй болчих вий гэхээс ухаангvй айдаг болжээ. Шинэ судалгаанаас vзэхэд гар утас хэрэглэдэг насанд хvрэгчдийн 53 хувь нь гар утасны маань цэнэг дуусах вий, эсвэл дансандаа нэгжгvй болох, гар утсаа хулгайд алдах юм уу холбогдохыг хvссэн хvн нь сvлжээнээс гарсан байх вий гэсэн байнгын айдаст автдаг аж.
Номофоби гэгч нь олон хvний хувьд бодит vзэгдэл болоод байгааг судлаачид баталж байна. Долоо хоногийн бvх өдөр 24 цаг идэвхтэй байхыг эрмэлздэг ямар ч хvнд гар утасгvй болчих вий гэсэн айдас өөрийн эрхгvй төрдөг. Эрчvvд эмэгтэйчvvдээс илvv гар утсаар бусадтай холбогдох боломжгvй болчих вий гэхээс айдаг аж. Yvнийг эрчvvдийн 58 хувь нь, эмэгтэйчvvдийн 48 хувь нь хvлээн зөвшөөрч байгаа юм. Санал асуулгад оролцсон 2163 хvний хорь гаруй хувь нь гар утсаа хэзээ ч унтраадаггvй гэж мэдэгдсэн бол арван хvн тутмын нэг нь ажлын шугамаар байнга холбогдоход бэлэн байх ёстой байдаг гэжээ. Тэдний 55 хувь нь гар утсанд татагддаг гол хvчин зvйл найз нөхөд, хамаатан садантайгаа холбоотой байх явдал хэмээн мэдэгдсэн байна. Харин ес гаруй хувь нь гар утас нь унтраатай байх vед сэтгэл тун ч тавгvй байдаг гэв.

Эх сурвалж: Үнэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.