Титэм бөөндсөн миссүүдийн дуулиан

2011/12/01
Share |
Хүмүүс:
Титэм бөөндсөн миссүүдийн дуулиан

Өндөр нуруутай бол загвар өмсөгч, үс зүс сайтай байвал өөрсдийгөө мисс гэж эндүүрэх хачирхалтай ойлголт манайханд бий. Титэм зүүж л байвал хаанахын, юуны, ямар утга учиртай болох нь ч хамаагүй. Сүүлийн хэдэн жилд хөл толгой нь мэдэгдэхээ байтлаа олширсон миссийн тэмцээнээс болж угжтай охид, таягтай эмээ нар хүртэл титэм зүүх хүслээр өвчлөв. Бүр цэцэрлэгийн насны балчир охид нүүрээ будаж, хагас нүцгэн хувцаслаад “Бяцхан мисс” уралдаанд оролцдог болов . Үр хүүхдийнхээ авьяас чадварыг хөгжүүлж, тэмцээн уралдаанд оролцуулах дургүй хүн гэж яаж байх вэ. Гэхдээ сүүлийн үед зохиогдож буй “Бяцхан мисс”, “Бяцхан тод авьяастан”, “Бяцхан топ модель” зэрэг тэмцээн уралдааныг хооронд нь харьцуулах гэхээр ялгарах зүйл бараг алга. Бүгд л мөнгө амлаж, титмээ сурталчилсан улс. Тэгсэн атлаа хөл хөөр болсон эцэг эхчүүдээс тэмцээний зохион байгуулалт, шалгаруулалтын явц, бэлтгэл ажлын дунд “хөөрхөн” гэгч нь мөнгө шомбодохоо андахгүй. Хувцас хэрэглэлээ түрээслүүлж, реклам сурталчилгааны хөлс нэхчихээд ичих ч үгүй тэмцээний тасалбар борлуулах үүрэг өгнө гээч. Охиноо мисс, топ модель болгох хүсэлдээ хөтлөгдсөн эцэг эхчүүд хэлсэн бүхнийг нь ёсчлон биелүүлж, хөлөө хугалах шахам гүйлдэх нь өрөвдмөөр. Үнэндээ тэнд шударга өрсөлдөөн гэж байхгүй шүү дээ. Хэний халаас зузаан байна, түүний охин ногоон гэрлээр мисс болдог бичигдээгүй хуультай юм хойно. Ингээд цэцэрлэгт байхдаа л титмээр “өвчилсөн” нялх охид дунд сургуульд орсон хойноо ч зүгээр суухгүй. Өсвөр насны охидын дунд зохиодог “Гоо охин”, “Монголжингоо”, “Үнсгэлжин” зэрэг элдэв янзын тэмцээн титэм мөрөөдсөн ужиг өвчнийг нь улам сэдрээж орхино. “Монголжингоо” тэмцээний тэргүүн байрт шалгарсан нэг охины эгчээс хэдий хэмжээний мөнгө зарцуулсныг нь асуухад “Гоёлын даашинз 500 мянган төгрөгөөр худалдаж авсан. Шүүгчид өгсөн болон гоо сайхны салон, бусад хэрэглэлд зарцуулсан мөнгөө тооцвол нэг сая төгрөг өлхөн хүрнэ” гэсэн юмдаг. Тэгэхээр дунд сургуулийн сурагчид нэг сая, 500 мянган төгрөгөөр титэм худалдаж авдаг гэсэн үг. Цаашлаад улсын гэх тодотголтой бусад тэмцээний үнэ ханш бүр ч өндөр байгаа биз. “Монголын сайхан бүсгүй”, “Miss Mongolia”, “Miss World Mongolia”, “BBQ miss”, “Toshiba miss”, “Miss Global Tourism Mongolia”, “TV miss”, “XXX Ladyes” гэх мэт олон тэмцээн манайд зохиогддог. Жил бүрийн хавар, намар шил шилээ дарах шахам зохиогдож буй эдгээр тэмцээнээс хэчнээн охин “Мисс” гэх тодотгол зүүснийг нь тоолно гэвэл бүтэшгүй. Зөвхөн нэг тэмцээнээр жишээ аваад үзье л дээ. “Miss Mongolia” тэмцээний хувьд л гэхэд, Гран при болон дэд байрын шагналын эздээс гадна “Мисс модель”, “Фото мисс”, “Авьяаслаг мисс”, “Оюунлаг мисс”, “Аэро Монголиа” зэрэг өргөмжлөлийг таван бүсгүйд гардуулдаг юм билээ. “Монголын сайхан бүсгүй” тэмцээн ч адилхан. Есөн эрдэнийн титмийн эзэд болон ивээн тэтгэгчдийнхээ таашаалыг хүртсэн бүсгүй ч яаж ийж байгаад титэм зүүчихнэ. Энэ мэтээр үргэлжлэх миссийн тэмцээнүүд хаанаас, хэн, яаж бодож олсон юм бэ гэмээр хачин жигтэй өргөмжлөлийг ч гаргаж ирэх нь элбэг. “Үндэсний ялагч”, “Сайхан бүсгүй” гэсэн өргөмжлөлийг нь “Олны таашаал хүртсэн мисс”, “Оюун ухаантай мисс”, “Гоё биетэй мисс”, “Сайхан инээмсэглэдэг мисс”, “Тусч мисс” гээд есөн шидийн зүйл дагалдана. Арай л “Ичимхий мисс”, “Бүдэрч унаагүй мисс”, “Хачин гоё ирмэдэг мисс” гэж өвчигнөх нь холгүй юм болно. Ийнхүү хэл ам дагуулсан миссийн тэмцээн сүүлийн үед загвар өмсөгчдийн дунд зохиогддог титмийн төлөөх тэмцэл болж хувирлаа. Өгзөг, хөх муутай загварын охидыг өндөр нуруу, урт хөлөөр нь л шинжихгүй бол үзэж харах өөр юмгүй.Оролцож байгаа тэмцээнийг нь хараад миссийнх үү, загварын шоу юу гэдгийг ч ялгахад бэрх. Хавтгай цээжтэй, харвин нь унжсан, царай муутай охид ч мисс болохоор өрсөлдөж байгааг харахаар заримдаа оролцоод үзмээр санагдах юм. Яадгийм, аз таарвал мисс болчих ч юм бил үү. Хиймэл үс, сормуус, хумс, өнгөт линзээс өгсүүлээд зарим нэгэн хуурамч гоо сайхныг нь худалдаад авчихвал болохгүй гэх газаргүй ээ. Үнэндээ миссийн тэмцээний оролцогчдод “ориг” юм гэж алга. Харин ч бүр давраад хиймэл хөх, өгзөг хэрэглэж эхэлсэн байна лээ. Яагаав дээ, өнөө хятадын хямд үнэтэй наадаг хөх, өгзгийг усны хувцасны үзүүлбэрт ашиглаж байгаад азаартсан “гарууд” олон байгаа шүү. Даруулган дороос нь цухуйсан хиймэл хөх, өргөгч пролоныг нь аваад хаячихвал тэдэнд ер нь байгаа юм байна уу гэмээр. Эгэм нь ёрдойж, ташааны яс нь товойсон хэтэрхий гэмээр туранхай хүүхнийг хэн ч хараад сайхан гэхгүй л байх. Угтаа бол загвар өмсөгчдийг миссийн тэмцээнд оролцох ёсгүй гэж хэлээгүй байна. Хамгийн гол нь, бие галбир болон бусад зүйлийн хувьд шаардлага хангахуйц байвал яасан юм бэ. Болсон болоогүй, тэмцээн уралдаан руу хошуурч гүйсээр байгаад баахан титэм цуглуулсан охидыг харахаар эвгүй л байдаг. Түүнийг мисс гэх үү, титэм цуглуулах хообийтой нэгэн гэх үү. Ялангуяа энд тэндхийн тэмцээн хэссэн титэмтэй загвар өмсөгчдийн тоо хэзээ цөөрөх юм бол доо. Зарим нь бүр нэг тэмцээндээ дөрвөн ч удаа оролцож байж сая нэг юм титмийн эзэн болсон гэж байгаа. Шүүгчид нь “За, яах вэ. Хөөрхий амьтан дөрвөн удаа оролцож байгаа юм чинь титмээ өгье” гээд мисс болгосон ч юм бил үү. Оролцогчдын бэлтгэл, оюун ухаан, авьяас чадварын талаар ч ам сайтай хүн харагдахгүй байгаа. Үнэндээ, үнэтэй даашинзаар гоёсон, харц булаам охид мэдлэг боловсрол, авьяас чадварын хувьд даанч гологдмоор санагддаг. Жинхэнэ шалгуураар гарч ирсэн “ориг” миссүүдийг л харах гэж үзэгчид цугладаг юм шүү дээ, уг нь.

 Р.ЕСҮЙ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas çàêëàäêè òàáëåòîê åêàòåðèíáóðã масло конопляР½Ð¾Ðµ форум рузаевкР° спайс в курске закладкР¸ закладкР¸ в Усинске ЗакладкР¸ спайс россыпь в Баймаке Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Учалы купить БеленькР¸Ð¹ Чусовой ЗакладкР¸ лирика в СеверодР²Ð¸Ð½ÑÐºÐµ çàäåðæàí ïî çàêëàäêå ñïàéñà ТрамадоР» в ÐŸÑ€Ð¸Ð¾Ð·ÐµÑ€Ñ ÐºÐµ Купить Гашиш в Венёв Шишки в Ртищеве купить ГанджубР°Ñ Ð’ÐµÑ€Ñ…Ð¾ÑÐ½Ñ Ðº Купить закладкР¸ шишки ак47 в НовомосРºÐ¾Ð²ÑÐºÐµ купить Метамфа Ð”Ð¼Ð¸Ñ‚Ñ€Ð¾Ð²Ñ Ðº цикломеР´ как прет c21h23no5 что это çàêëàäêè ãåðîèíà â ïèòåðå ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Фокине аптечка аи ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в СалехарР´Ðµ купить попперс в новосибР¸Ñ€ÑÐºÐµ отзывы о карбамаР·ÐµÐ¿Ð¸Ð½ Ð¼ÑƒÑÐºÐ°Ñ‚Ð½Ñ ‹Ð¹ орех эффект с кефиром купить Хмурь ЛадушкиР½ купить Метамфа КрасавиР½Ð¾ ñîðòîâûõ øèøåê Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Нестере Купить Шишки в Шуя bro24 biz Купить закладкР¸ шишки ак47 в Арске купить Дурь Орлов купить спайс иркутск купить Ганджа Каргат Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP вКотельнР¸Ñ‡
IP:146.185.205.98  2018-01-12 03:38:14
rekoloas Купить Марки в Суоярви купить Айс Люберцы Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в СимфероР¿Ð¾Ð»ÑŒÐžÑÐ¿Ð° Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚ÑÑ  купить КристалР»Ñ‹ СветлогР¾Ñ€ÑÐº ЗакладкР¸ по москве соли Лирика в НаволокРµ купить Гашиш Касимов Методон в ЧернушкРµ Купить Марки в Долинск купить белый порошок Ефремов ЗакладкР¸ лирика в Арске кг гашиша ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в СтрунинРµ Росс закладкР°Ð¼Ð¸ MDMA в МалоархР°Ð½Ð³ÐµÐ»ÑŒÑÐº е mdma отзывы Купить модафинР¸Ð» в россии ЗакладкР¸ россыпь в ПугачевРµ Купить спайс в улан удэ купить белый порошок Лаишево купить ГертрудР° КозловкР° купить Мел Олонец купить Хмурый Боготол купить Мет ВолгодоР½ÑÐº ЗакладкР¸ гашиш в Спас-дем
IP:185.252.186.139  2018-06-24 20:49:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.