Улстөржсөн дуучид урлагийн тогоонд багтахаа болих нь

2011/12/01
Share |
Хүмүүс:
Улстөржсөн дуучид урлагийн тогоонд багтахаа болих нь

Нэг хэсэг бие биенийхээ дээр гарах гэж тэмцэлдэн болсон, болоогүй клип бөөнддөг байсан дуучид сүүлийн хэдэн жил сонгууль дагаж намирдаг боллоо. Гэвч сонгуулийн сурталчилгаанд урлагийнхан тэр бүр оролцоод байх боломжгүй болсноос хойш тэд өөрсдөө улс төрд санаархах болж. Гавьяат жүжигчин С.Жавхлангаас эхлээд “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа, хип хопчин Quiza, хүмүүнлэгийн элч дуучин О.Анхбаяр, “нялх од” Л.Амина, мисс Ч.Содтуяа, Б.Гантогоо гээд л улс төр рүү зүтгэж яваа хүн олон. Эхнээсээ тамга тэмдэг бариад дуу хуураа мартаад явж байх шиг байна. Хаянаа МАХН-ын дэргэдэх залуучуудын холбоонд тэргүүлэх алба хашиж эхэлсэн бол хип хопчин Quiza АН-ын дэргэдэх залуучуудын холбооны дэд захирлаар сонгогджээ. Энэ маягаар албан тушаалын хэнхэгтэй болж, улстөржсөн дуучид маань сонгууль дөхөөд ирмэгц намын тэмцлээс болоод урлагийн тогоонд багталцахаа болих нь ээ.

 Р.ЦЭЦЭГ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.