Ирээдүйн лидерүүдийн азтай гэргий нар

2011/12/01
Share |
Хүмүүс:
Ирээдүйн лидерүүдийн азтай гэргий нар

 

УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хүү Ч.Бөртөнбат-Очгэрэл

Очгэрэл бол урлагт дуртай нэгэн. Анх Mongolian Beauty гэгч фотомоделийн тэмцээнээр олны танил болж, тэмцээнээсээ тэргүүн байрыг эзэлж байсан бөгөөд Мобиком, Скайтел гээд нэлээн хэдэн реклам клипүүдэд өөрийн дүрээ гаргасан үзэсгэлэнт бүсгүй. Түүний нөхөр бол Монгол Банкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хүү Ч.Бөртөнбат билээ. Тэд үерхээд 2 cap болоод шууд л хуримаа хийсэн төдийгүй хоёр ч хүүхдийн ээж аав болцгоосон билээ.

"Магнай трейд” –ийн Ганзоригийн хүү Магнай –Дэнсмаа

 Харин энэ бүсгүйг STV телевизийн хөтлөгч DD нэрээр нь хүмүүс сайн мэднэ. Харин STV-д хөтлөгч болохоосоо өмнө TV5- ийн “Kids time нэвтрүүлгийг хөтөлдөг байхдаа нэлээн мяраалаг охин байсныг үзэгч түмэн гадарлах биз ээ. Тэгвэл одоо манайхныг бензинээр хангадаг МТ буюу "Магнай Трэйд"-ийн өв залгамжлагч Магнайгийн гэргий болж, түүнд хөөрхөн хүү төрүүлж өгсөн азтай бүсгүйчүүдийн нэг.

Ш.Отгонбилэг агсны хүү “Петровис” ХК-ны гүйцэтгэх захирал О.Содбилэг-Э.Туул

 Тэд 10-н жилдээ нэг анги байсан бөгөөд Швейцарьт анх нэгнээ хараад таниагүй гэдэг. Энэ үед дуучин Минжинсор мөн адил 23-р сургуульд нэг анги байсан бөгөөд Швейцарьт байхдаа тэр хоёрыг уулзуулж өгч байжээ. "Туулаа энэ манай ангийн Содоо байгаа биз дээ" гэдэг үгнээс эхлээд тэр хоёрын харилцаа эхэлсэн гэж хэлж болно. Э.Туул бол боловсролоороо хаана ч, хэний ч доор орохооргүй нүүр бардам бүсгүй. Тэрээр дипломатч эцгийгээ дагаж Унгарт боловсрол эзэмшин дараагаар нь тэндхийн Худалдаа аж үйлдвэрийн тэнхимд ажиллаж, төд удалгүй хувийн компаниа байгуулсан сүйхээтэй бүсгүй. Өдгөө Э.Туул "Ажигана" компанийн ерөнхии захирлын албыг хашиж байгаа.

Сангийн дэд сайд “Хас” банкны ТУЗ-ын дарга Ч.Ганхуяг-Уянга

Уянга хатагтай бол үргэлж олны анхаарал дунд байдаг бүсгүйчүүдийн нэг яахын  аргагүй мөн. Түүний бие бялдар, царай зүс загвар өмсөгчдөөс дээр гэлтэй ихэмсэг нэгэн. Түүнийг Уянга гэхээс илүү "Хас”-ын гүйцэтгэх захирал өдгөөгийн Сангийн дэд сайд Ч.Ганхуягийн эхнэр гэдгээр нь хүмүүс мэднэ. Тэрээр анх "Хас банкинд” теллер хийдэг байхдаа нөхөртэйгээ танилцаж байжээ. Үнэхээр сайхны өмнө харц буруугүй гэдэг шүү дээ.

“Түшиг” их дэлгүүрийн эзэн С.Баттүшиг-Э.Мөнгөнцэцэг

"Түшиг"-ийн ерөнхий захирал Сүхээ гуай хүү С.Баттүшигээ амьдралд сургах үүднээс гадаадад сурахаар явахад нь халаасны мөнгө гэж 250 доллартай явуулж байсан удаа бий. Энэ нь С.Баттүшигийг үнэхээр хатуу чанга нэгэн болгожээ. Тэгвэл С.Баттүшигийн гэргий болох Э.Мөнгөнцэцэгийг хүмүүс Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жолитой адилхан гэдгээр нь сайн мэднэ. Тэрээр одоо "Түшиг" их дэлгүүрийн захирлын албыг хашдаг бөгөөд өмнө нь "Монголын сайхан бүсгүй" тэмцээнд оролцож байснаас гадна гадаад боловсрол эзэмшсэн чамбай бүсгүй.

 “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн-С.Энхзул

 Ирээдүйд Монгол улс орныг хашир улс төрчдийн хүүхдүүд авч явах нь илэрхий болоод байгаа билээ. Тэгвэл ГОК-ийн захиарл Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн ирээдүйд чамгүй амжилтанд хүрнэ гэж хүмүүс үзэж байгаа. Харин түүний гэргий Энхзул гэгч хоёр ихэр хүүхэд гаргасан бүсгүй бий. Тэрээр брэнд хувцаснуудын анхдагч дэлгүүрүүдийн нэг “Ханбүргэдэй" худалдааны төвийн боссын охин билээ.

УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрах-Г.Оюунгэрэл

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг дүүргэсэн эдийн засагч мэргэжилтэй загвар өмсөгч Г.Оюунгэрэл. Дэлхийн миссэд хүчээ сориод авсан түүний талаар ерөнхий сайд асан С.Баяр болон "Эко"-ийн Нямдаваатай нэр холбогдсон таагүй ярианууд гарч байсан ч тэрээр үнэн хэрэгтээ "Өөрийн хань болчихоор залууг хайж явна. Харамсалтай нь миний шалгуурт тэнцэх, сэтгэлд таарах залуу олдохгүй юм" хэмээн ярьж байсан үе нь саяхан. Харин түүний сэтгэлд таарсан залуугаар "Монголросцветмет"-ээр овоглодог Х.Бадамсүрэн гишүүний хүү Бадрах тодорсон бололтой. Биеэрээ жижиг ч бэлчээр нь том бололтой дог шүү.

 ОХУ-ын элчин сайд асан Хангайн хүү Х.Алтай- Ц.Авиддарь

 ОХУ-д элчин сайдаар сууж байсан ноён Хангайн ууган хүү Алтай нь маш өндөр боловсролтой, ирээдүйд ихийг бүтээх залуу. Тэрээр одоогоор Хөрөнгийн биржийн дэд захирлаар ажиллаж байгаа бөгөөд өмнө С.Баяр, Сү.Батболд нарын туслах хийж байсан гээд дөнгөж 29 настай залуу хүн гэхэд ажлын туршлага ихтэй нэгэн. Харин түүний гэргий Авиддарь хэмээх өвөрмөц нэртэй бүсгүй монголын хөрөнгөтнүүдийн гоо үзэсгэлэнгээрээ манлайлдаг гэргий нарын нэг яахын аргагүй мөн билээ.

 УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бүрэнжаргал-Ж.Энхмаа

 Энэхүү залуу бол Х.Бадамсүрэн гишүүний ууган хүү Бүрэнжаргал юм. Бадрахаасаа тэс ондоо төрхтэй түүнийг их алиа хошин зантай хэмээн ярьцгаадаг. Тэрээр Бөртөнбатын хамтаар хар тамхины хэрэгт холбогдож байсан гэдэг. Харин түүний гэргий бол " Монгол Модель" агентлагт загвар өмсөгч байсан Ж.Энхмаа хэмээх үзэсгэлэнтэй бүсгүй. Тэд одоогоор хоёр хүүхдийн хамт сайхан амьдарч байгаа.

 Эх сурвалж: “Hot news”сэтгүүл

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.