"Сүнс" 20 жилийн уран бүтээлээ тайлагнана

2011/12/02
Share |
Хүмүүс:

Монголын рок попын ертөнцөд өөрийн байр суурийг эзэлж, хит дуугаараа охид залуусыг уярааж явсан “Сүнс” хамтлаг эргэж ирлээ. Хэдийгээр хамтлагийн гишүүд уран бүтээлээ завсарлаж, тус тусынхаа мөрийг хөөсөн ч гэлээ, фэнүүдтэйгээ уулзахаас татгалзсангүй. Тиймээс энэ удаа 20 жилийн ойн баярынхаа тоглолтыг томоохон хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж, “UB palace”-ын концертын их танхимд фэнүүдээ урьжээ. Тэдний уран бүтээлийн тайлан тоглолт энэ сарын 10-нд болох бөгөөд “Сүнс”-ийн залуус олон сюрприз задлахаа амлаж буй гэнэ.

А.Чимгээ.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.