З.Алтай гишүүн үнэнийг өчих шахав

2011/12/05
Share |
Хүмүүс:
З.Алтай гишүүн үнэнийг өчих шахав

Өнгөрсөн долоо хоногт хамгийн их бухимдалтай байсан УИХ-ын гишүүнээр З.Алтаа  тодров. Яаж телевизийн эфирт өртөх вэ, хэрхэн хэвлэлийнхний анхаарлыг татах вэ гэдэгт толгойгоо гашилгадаг саарал ордны жүжигчид саяхнаас хэвлэлд “хайргүй” хүмүүс болж хувирсан нь түүнийг ийнхүү бухимдахад хүргэв. Тодруулбал Төрийн байгуулал­тын байнгын хорооны хурал­даанаар “Хэвлэл мэдээллийн байгуул­лага нь өөрийн бэлтгэсэн болон бусдын захиалгаар бэлт­гэсэн сонгуулийн суртал­чил­гаатай холбоотой нийтлэл, нэвтрүүл­гийнхээ үнэн зөв, бодит байдлыг хариуцна” гэсэн Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэвээр батлахаар болсон нь гишүүдийн дунд багагүй маргаан дэгдээгээд авсан юм. Харин энэхүү хуулийг ногоон гэрлээр дэмжигчдийн тоонд саяхан л “Та сувагаа битгий солиорой” хэмээн дэгэцийн өмнө эргэлдэнхэн байсан Ч.Сайханбилэг, залуу гишүүн  Э.Мөнх-Очир, Г.Баярсайхан тэргүүтэй гишүүд багтав. УИХ-ын гишүүн Г.Баярсайханы хувьд  “Ташаа мэдээлэл цацсан сонинг хаадаг жишиг бусад оронд байна. Эрүүгийн хариуцлагын хэмжээнд ярихгүй бол хэвлэлийн эрх чөлөө хангагдахгүй” хэмээн томорсон бол Э.Мөнх-Очир гишүүн “Хүн гүтгэсэн байгууллагыг дампууртал нь торгох хэрэгтэй. Тэгж байж эрүүл мэдээлэл гардаг болно. Үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах ёстой ч гэх мэтийн зүйлс ярьж З.Алтай  гишүүний зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэсэн бололтой  тэрбээр “Хэвлэл мэдээллийн байгууллага торгуулиас айхгүй. Гэхдээ бузар булайг улстөрчид та нар хийдэг. Өрсөлдөгчөө няц дарахын тулд ийм муу муухай үйлдлийг 20 жилийн турш хийсээр ирсэн. Худал мэдээлэл цацсан гэдгээр хариуцлага тооцвол та нарын олонх шоронд явна шүү. Ардчилал хөгжөөд 20 жил болж байхад хэвлэлийг хаана гэж ярьж байгаа нь аймшигтай. Гүтгэсэн хүнтэйгээ хариуцлага тооц. Би та нарын юу хийдгийг сайн мэднэ” гэж ёстой л үнэнийг нь өчих шахав.

А.Чимгээ.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Iwnemdli blekpiar, https://tapas.io/pandstetramwh o download_and_install_revit_201 9_full_version, https://tapas.io/ranmoforpea cara_mendownload_drag_bike_ind onesia, https://tapas.io/baisurhiro free_fortnite_vbucks_glitch_wo rking_2018, https://tapas.io/isssenacpa create_a_wechat_account_on_ipa d, https://tapas.io/stoltirire download_pokemon_xy_videos_in_ hindi, http://shabha.net/vb/redirecto r.php?url=https%3a%2f%2ftapas. io%2fspelinkosta wbchse_2019_sanskrit_suggestio n_with_meaning, https://tapas.io/corsunbdusa mega_sin_limites_2018_pc, https://tapas.io/packfesbuxon madlipz_rampur_funny_new_video s, https://tapas.io/petinavi tera_yaar_hoon_main_lyrics_hin di, https://tapas.io/fileparpo change_language_of_gta_san_and reas, https://tapas.io/ardiphoco amma_feeling_songs_in_tamil_wh atsapp_status, https://tapas.io/eranunser automatic_set_a_take_profit, https://tapas.io/centworltoncu fifa_19_download_xbox_one, https://tapas.io/eftesuahol ran_online_gs_launcher_error, https://tapas.io/sekosubso motu_patlu_games_motu_patlu_ga me_download, https://tapas.io/tersspormaume d im_a_mess_msp, https://tapas.io/rostanglaru install_es_file_explorer_on_fi re_tv_stick, http://www.penaeye.com/mobile- gateway?u=https%3a%2f%2ftapas. io%2fsmoochtinewerp aadhi_aadhi_raat_maine_khiche_ hai_dam_song, https://tapas.io/ningdiskgeshy jio_phone_mein_apne_naam_ka_wa llpaper_kaise_set_kare, https://tapas.io/nistmocalfdac താരക_പെണ്ണ
IP:146.185.202.249  2018-11-23 23:08:20
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.