Дуучин Ч.Цэлмүүний тэнэглэл "UBS"-чүүдийг гомдоов

2011/12/05
Share |
Хүмүүс:
Дуучин Ч.Цэлмүүний  тэнэглэл

“UBS” телевиз урлагийн тайзанд гялалзах од төрүүлэх зорилготой “Universe best songs” наадмыг зохион байгуулсаар гурав дахь жилтэйгээ золгож байгаа. Тус наадмын анхны ялагч Ч.Цэлмүүн шалгаруулалтын явцад тус телевизийн захирлын хүү Б.Билгүүнтэй түр дотноссон нь түүнийг амжилтанд  хүрэхэд нөлөөлсөн гэх яриа ч байдаг. Хамгийн хачирхалтай нь ялагч Ч.Цэлмүүн “Хичээлээ чухалчлахаас урлаг миний амьдрал биш” хэмээн тэнэгтэж  олныг эгдүүцүүлж бас гайхшируулаад авсан. Биотехнологийн чиглэлээр их сургуулиа дүүргээд өдгөө ЭМШУИС-д мастерийн зэрэг хамгаалахаар суралцаж байгаа түүнийг энэ замаар тууштай явахгүй нь мэдсэн бол яах гэж энэ шагналыг өгөв дөө хэмээн халаглах хүн зохион байгуулагчдын дунд байдаг аж. Дэлхийд биш юм аа гэхэд азидаа өрсөлдөхүйц уран бүтээлч гаргах  гэж зохион байгуулсан наадам нь зүгээр л хэн нэгний цаг заваараа хийдэг жижигхэн зүйл болж орхисон болхоор аргагүй дээ. Ямартай ч тус тэмцээний шүүгчид болоод телевизийн зүгээс дараа дараагийн тэмцээний ялагч нарынхаа цаашдын зорилгыг битүүхэн тагнадаг болсон байна.

А.Чимгээ.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.