"Сүнс" хамтлаг эргэн ирнэ

2011/12/05
Share |
Хүмүүс:

1990-ээд оны залуусыг байлдан дагуулж, нэгэн цаг үеийн дуу хоолой болсон “Сүнс” хамтлаг эргэн нэгджээ. Арав гаруй жилийн турш хамтын уран бүтээлээ завсарлаж, мартагдсан аялгуу хэмээн цоллуулах болсон хамтлагийн залуус оноос энэ сарын10-ны өдөр  тоглолтоо хийхээр бэлтгэлтгэж байна.

1991 онд дөрвөн охин, дөрвөн хөвгүүн нэгдэж бүжгийн хамтлаг байгуулсан нь өнөөгийн “Сүнс” хамтлагийн эхлэл байлаа. “Чи хуурамч” дууны алдагдсан бичлэг нийтэд цацагдсанаар анх олны танил болж байсан залуус зөвхөн тоглолтоор зогсохгүй шинэ уран бүтээл хийхээр төлөвлөж буй ажээ. .

“Цаг нь болоогүй хайр” дуугаараа Пентатоник наадмын “Шилдэг дуу” шагналыг хүртэж байсан “Сүнс” хамтлаг нь монголын шинэ хөгжмийн ертөнцөд олон зүйлээр анхдагч байсан юм. Тэдний дэргэд монголын анхны пен клуб байгуулагдаж, анх “Жуулчин” компанитай хамтран аялан тоглолт хийж байжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.