МУГЖ Ж.Оюундарь: Хайр амласан хүн олон тааралдана, гэвч аль нь жинхэнэ болохыг мэдэхэд бэрх

2011/12/05
Share |
Хүмүүс:
МУГЖ Ж.Оюундарь: Хайр амласан хүн олон тааралдана, гэвч аль нь жинхэнэ болохыг мэдэхэд бэрх

Гавьяат жүжигчин Ж.Оюундарьтай амьдрал, уран бүтээлийнх нь тухай ярилцлаа.

 -Театрын уран бүтээлээс гадна та “Хувьсал” продакшн, “Мөрөөдлийн театр”- ын жүжигт тоглох болж. Хэсэгхэн хугацаанд ч болов найруулагч, хамтрагчаа солих ямар байна вэ?  

 -Сонирхолтой шүү. Миний хувьд, “Хувьсал” продакшны жүжгүүд нэлээд онцлогтой санагддаг. Залуу уран бүтээлчдийг гаргаж ирэх, тэдэнтэй хамтарч ажиллахыг чухалчилдаг болоод ч тэр үү. Мөн УДЭТ-ын жүжигчидтэй хамтарч ажилладаг учраас уран бүтээл нь сонирхолтой болж чаддаг байх. Өмнө нь “Шөнө дундын бүжиг”, “Дурлахыг хориглоно”, “Намайг битгий уучил”, “Би эр хүнд хайртай” зэрэг жүжигт нь тоглосон. Үргэлж ажилладаг Драмын театраа хэсэгхэн хугацаанд ч болов сольж үзэхэд их өвөрмөц сэтгэгдэл төрсөн. Дуу шуу болсон залуустай хамт ажиллахад хүртэл их эрч хүч авсан юм шиг санагдлаа. Бас найруулагч ч юм уу, хамтрагчаа сольж тоглох нь огт өөр мэдрэмж төрүүлдэг. Харин саяхан нээлтээ хийсэн “Мөрөөдлийн театр”-ын жүжигт урьд нь хамт ажиллаж байсан залуу жүжигчидтэйгээ тоглоход их сайхан санагдлаа.

 -Хүү тань том болж байна уу. Жүжгийн бэлтгэл сургуулилт гээд анхаарал хандуулах боломж хэр гардаг вэ? 

 -Том болсоон, гэхдээ хуучин шигээ ажиллаж чадахгүй л байна. Өмнө нь бүх зүйлээ уран бүтээлд зориулж байсан бол одоо гэр орон, үр хүүхэд гээд тал хувийг нь гэр бүлийн амьдралдаа зориулах цаг ирж. Уран бүтээлийн амьдрал минь зуун хувь байснаа тавь болсон хэрэг. Тиймээс ажил амьдралаа орхигдуулахгүй, аль алиныг нь амжуулах гэж хичээж явна. Сайхан байна аа, амьдрал минь.

 -Таныг баян бизнесмэнтэй суусан гээд л шуугиад байсан. Гэтэл энэ тухай нэг ч үг унагалгүй өдий хүрлээ?

 -Хүмүүс миний тухай янз бүрээр л ярьж байна гэсэн. Яах вэ, ярьж л байг. Тэр нь илүү амттай шүү дээ (инээв). Гэр бүлтэй болохоос минь өмнө ч гэсэн элдвээр ярьж байсан юм чинь. Эхний үед огт худлаа юм ярихаар нь уур хүрч бачуурдаг байсан ч одоо тоохоо больсон. “Тэгж л байг, худлаа юм чинь” гэж өөрийгөө тайвшруулж суудаг.

 -Хувийн амьдралдаа анхаараад уран бүтээлээ хэсэг хугацаанд завсарлах байх гэж бодож байтал харин ч бүр эсрэгээрээ болсон? 

 -Тийм ээ, хүүхдээ төрүүлээд 20 хонов уу, үгүй л юу л ажил руугаа яарсан. Н.Наранбаатар найруулагч инээдмийн баярт зориулсан шинэ жүжигтээ намайг урьж, тоглуулахаар болсон юм. Гэвч гурав хоног сургуулилт хийх гэж оролдоод чадсангүй. Нялх хүүхдээ орхиод ажиллана гэдэг ёстой худлаа юм билээ. Хөх чинэрээд юун бэлтгэл хийх манатай. Их хэцүү байсан учир “Баярлалаа, эгч нь үнэхээр амжихгүй нь” гээд гол дүрээс татгалзаж, тоглолтынх нь бусад хэсэгт оролцсон. Энэ мэтээр амьдралынхаа асуудлыг хүртэл орхиж боломгүй, манай мэргэжил үнэхээр хэцүү шүү. Сар гаруй хугацаанд тайзан дээр гарахгүй байвал мэргэжлээсээ холдох гээд байгаа юм шиг. Уран чадварын хувьд ч, биеэ бариад эхэлнэ. Байнга бэлтгэл сургуулилт хийхгүй бол горьгүй. Тиймээс нялх биетэй байхдаа хүртэл уран бүтээлээ орхиогүй. Бүр төрөх дөхсөн хэрнээ л ажил руугаа гүйж байсан гээд бод доо.

 -Хувь хүнийхээ үүднээс авч үзвэл, шантармаар ч юм шиг ээ? 

 -Шантрах үе цөөнгүй байдаг ч алийн болгон хойш суух вэ. Ямар ч зүйлд зүтгэж байж л үр дүнг нь үзнэ шүү дээ. Ажиллахаас өөр арга байхгүй.

 эр бүлтэй болоод амьдралыг үзэх үзэл чинь тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байх, тийм үү? 

 -Аливаа зүйлд хандах хандлага маань өөрчлөгдсөн. Эх хүн болоод тэгдэг ч юм уу, юм бүхэнд их уян зөөлөн сэтгэлээр хандах гээд л. Өмнө нь хэн нэгний нялх хүүхдийг хараад эвийлэхээс цаашгүй байсан бол, одоо хувцас хунарыг нь анзаарч “Яана аа, дааруулчих вий дээ” гэж эцэг эхийнх нь өмнөөс хүртэл сэтгэл зовно. Юм бүхэнд их мэдрэмжтэй болчихдог юм байна. Амьдрал бол тэр чигээрээ үүрэг, хариуцлага учраас түүнийг залж явах ухаан, итгэл хэрэгтэй. Эмэгтэй хүнд нарийн, торгон мэдрэмж чухал санагддаг. Эр хүний түшиг тулгуур, нөмөр нөөлөг маш чухал. Хайрлаж, хайрлуулж амьдрахын сайхныг өдөр бүр мэдэрнэ гэдэг ханийн жаргал шүү дээ.

 -Оёж шидэх, хоол унд хийх зэрэг гэр ахуйн ажилд хэр вэ? 

 -Гайгүй шүү дээ, би. Өөрийгөө аягүй их магтана.(инээв) Манай урлагийнхан гэр орны ажилд их сүрхий шүү. Үргэлж ажил, ажил гэж гүйсээр байгаад гэр орноо мартах шахсан улс чинь боломж л гарвал аар саар зүйлээ амжуулах гээд зүтгэчихнэ. Сарантуяа эгч, Урнаа, Болороо гээд л гэр орны ажилд хэнийг ч дагуулахгүй эзэгтэй манай театрт олон бий.

 -Урлагийн хүний ар гэр ямар байх нь хань ижилтэй яах аргагүй холбоотой гэдэг дээ? 

 -Өнөө үед урлагийнхан төдийгүй бусад салбарын хүмүүс ч гэсэн цаг наргүй ажилладаг болж. Гэртээ байх цаг зав тун хомс. Гэвч ямар ажил хийдэг нь хамаагүй. Бие биеэ хайрлаж, итгэж явах хэрэгтэй. Ингэвэл гэр бүлийн харилцаа бат бэх, амьдрал ч улам сайхан болох байх.

 -Сүүлийн үеийн залуус амьдралаа их төлөвлөдөг болж. Харин та өмнө нь төлөвлөдөг байв уу? 

 -Амьдралын ерөнхий төлөвлөгөө байлгүй яах вэ. Өдөр тутам болон сар, жилээр хийх ажлуудаа төлөвлөнө. Хажуугаар нь өөр бусад асуудлаа зохицуулах гэх мэт нарийн төлөвлөгөө эмэгтэй хүн бүрт байдаг биз. Гэхдээ хаашаа харж, хэнтэй ярьж, юу ууж идэхээ төлөвлөнө гэвэл амьдрал утгагүй болно.

 эгвэл гэр бүлийн амьдрал зохиох, хань ижлээ сонгох тань хүртэл төлөвлөгөө байсан хэрэг үү? 

 -Тэгэлгүй яах вэ. Урлагийн төлөө амьдарч, олон жил ганц бие явлаа. Энэ бүхэн чинь бас л амьдралын төлөвлөгөө. Гэр бүл зохиох, хань ижлээ сонгох тал дээр төлөвлөж байсан минь үнэн. Бүр гарцаагүй төлөвлөх ёстой зүйлийн нэг юм чинь.

 эр дагуу хүсч мөрөөдөж явсан хүнээ олж чадсан уу? 

 -Чадсан шүү. Бүх зүйл нь санаанд минь таарсан учраас гэр бүл зохиох төлөвлөгөөнийхөө хугацааг жаахан наашлуулсан. Нөхөр маань намайг анх “Ромео Жульетта” жүжигт тоглож байхад тайзан дээрээс олж харсан гэдэг.

 -Аз жаргалтай амьдралын утга учир таныхаар юу бол?

 -Эрүүл мэнд. Хамгийн гол нь, эрүүл байвал хүн төдийгүй нийгэм ч гэсэн аюулгүй байна. Өвчтэй байвал хэцүү шүү дээ. Хэчнээн сайхан амьдрал, мөнгө төгрөг байгаад ч яах билээ дээ.

 -Уран бүтээлээс өөр сонирхлыг тань татах зүйл олон байдаг биз дээ?

 -Чөлөөт цагаараа их олон зүйл сонирхдог шүү. Хүн бүрт ямар нэгэн хобби байх хэрэгтэй гэж боддог. Надад таалагдсан бүхнийг сонирхож, шохоорхоно. Энэ бүхнээс хамгийн илүү нь хамтлаг, дуучдын цомог цуглуулах.

 -Үргэлж инээж явах юм. Танд ер нь гуниглах үе гардаг болов уу? 

 -Ганцаараа байхдаа л гуниглаж мэднэ. Гэхдээ уйтгар гунигийг хүсэх юм биш. Ялангуяа одоо надад гуниглах зүйл өчүүхэн ч алга. Би их өөдрөг сэтгэлтэй хүн.

 эгвэл өөдрөг бүсгүйн хайрын тухай бодлоос хуваалцвал? 

 -Гоё шүү дээ, амьдралд их хэрэгтэй. Хайргүйгээр амьдралыг төсөөлж боломгүй. Хүнд үргэлж эрч хүч өгдөг учраас бүр амттай хоолноос ч илүү сайхан (инээв). Дурлана гэдэг чинь заавал хүнд дурлахыг хэлдэггүй юм. Дуу, шүлэг гэх мэт янз бүрийн зүйлд байнга дурлаж байх хэрэгтэй. Тэр бүхнээс сайхан энергийг авч, амьдралдаа эрч хүчтэй хандаж чадвал уйдах ч завгүй явна гэсэн үг. Гэхдээ хэн нэгэнд дурлах бүр ч гоё шүү.

 -Бүтэлгүй дурлалд шаналбал яана?

 -Тийм л дээ. Хэдийгээр багахан хэмжээний шаналал дагуулах ч гэлээ, бүтэлгүй дурлалдаа гонсойгоод хэрэггүй. Амьдрал түүгээр дуусчихгүй биз дээ. Цаашаа улам хязгааргүй үргэлжлэх юм чинь. “Хайртай шүү, үргэлж хайрлаж явна” гэж хэлэх хүмүүс зөндөө тааралдана, энэ амьдралд. Гэвч аль нь жинхэнэ, аль нь хуурамч хайр гэдгийг мэдэхгүй шүү дээ, би. Аль нь анхных, аль нь ч сүүлчийнх юм билээ. Бүү мэд.

 -Сэтгэлээ илчилсэн эрчүүдийн хүсэлтийг хэрхэн хүлээж авдаг вэ?

 -Яах юу байх вэ. Эмэгтэй хүмүүс яаж хүлээж авдаг билээ, түүн шиг л хандана. Захиа энэ тэр авах, хайрын үгс сонсох зэрэгт сэтгэл нь хөдөлдөггүй эмэгтэй хүн ховор байх. Би бусадтай л адилхан баярлаж, гунигладаг эмэгтэй.

 эгвэл хамгийн дурсамжтай нь юу вэ? 

 -Арван жилд байхдаа авч байсан захиа минь их дурсамжтай санагддаг. Тухайн үед бүрэг ичимхий байсныг ч хэлэх үү. Нүүрээ дарж аальгүйтээд л, захиа өгөхөөр өөдөөс нь чулуудаж байх жишээтэй. Бас болоогүй ээ, номноос шүлэг их хуулж бичнэ. Хайр, амьдрал гээд ямар ч зүйлийг онолоор төсөөлөх шаардлагагүй гэж би боддог. Тухайн үедээ л болж өнгөрөх зүйлийг хэн ч мэдэхгүй. Амьдрал ч гэсэн тайлагдашгүй ертөнц шүү дээ.

 -Дотоод ертөнцийг тань өнгөөр төсөөлбөл та ямар өнгө сонгох бол? 

 -Улаан, цагаан. Яагаад ч юм бэ, би ийм өнгөөр л төсөөлдөг юм, өөрийгөө. Аливаа зүйлд өөрийнхөөрөө хандаж, хэн нэгнийг хуурч гомдоохгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй гэж боддог учраас сэтгэл санаагаа цав цагаанаар төсөөлнө. Харин улаан нь миний эрч хүч, өөдрөг сэтгэл, амьдралын тэмүүлэл гэж боддог.

 Р.МӨНГӨН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.