Wikileaks сайтынхан Монголын тухай 432 мэдээлэл цуглуулжээ

2011/12/05
Share |
Хүмүүс:
Wikileaks сайтынхан Монголын тухай 432 мэдээлэл цуглуулжээ

Улс орнуудын төр, засгийн үйл ажиллагаанд нууц зүйл гэж бий юү. Бараг үгүй болсон байх аа. Манайх л харин нууцаар дүүрэн төр, засагтай хэвээрээ байгаа болов уу. Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль олон жил дуншсан. Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг эрх баригчид маань дэмждэг дүр үзүүлэх төдий. Одоо ид яригдаж буй сонгуулийн хууль мэтийг нь харахаар сэтгүүлчдийг илэрхий дарангуйлах шинжтэй болж байна. Сэтгүүлчид улс орныг сүйрэл рүү аажим аажмаар дөхүүлэх авлигын сэдвээр мөн ч их бичлээ. Тусыг эс олов. Олон улсын “Транспарэнси интернэшнл” байгууллага 1996 оноос хойш жил бүр Авлигын төлөөллийн индексийн судалгаа гаргаж байгаа. Анх 50 орчим орныг хамруулж байсан уг судалгаа энэ жил 182 орныг хамруулжээ. Эл судалгаа нь шинжээчдийн төлөөлөлд тулгуурладаг. Манай улс энэ жил 2.7 пунктээр 120-т бичигдлээ. Авлигын төлөөллийн индексийг 1-10 гэсэн үнэлгээгээр үнэлдэг бөгөөд нэг рүү ойртвол муу, 10 руу ойртвол сайн гэж ойлгоно. Монгол Улс тус судалгаанд 2004 оноос эхлэн ийм судалгаанд хамрагджээ. 2004, 2005, 2007, 2008 онуудад гурав гэсэн пунктын үнэлгээ авч байв.

 Wikileaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанж дэлхийн бүх улс орны төрийн нууцад нэвтэрч чадсан тул энэ оны онцлох хүний нэгээр тодрох бололтой. Тэрбээр авлигыг үзэн ядагч юм. Тиймээс тус сайтынхан дэлхийн халуун цэг болсон үймээн самуун, дайны байдалтай байгаа улс орнуудын эрх баригчдын тухай мэдээлэлдээ авлигыг онцолж байгаа. Тухайлбал, Тунис улсын экс Ерөнхийлөгч Бен Алийн 1987 оноос хойш хууль бусаар хуримтлуулсан хөрөнгийг 1.3 тэрбум гэдгийг анх дэлхийд зарлаж байлаа. Жулиан Ассанж түүний энэ хөрөнгийг зөвхөн сүүлийн хэдхэн жилд гадаадын компани, банкуудтай холбоотой ажиллаж олсон мөнгө гэж үзжээ. Тунист хөрөнгө оруулсан тэдгээр компаниудын үйл ажиллагаанд экс ерөнхийлөгч Бен Аль хувийн дэмжлэг үзүүлсээр мөнгөө ийм хэмжээгээр арвижуулсан байв. Wikileaks сайтынхан Бен Алийн үйлдсэн бусад гэмт үйлдлийн тухай 320 гаруй баримт зуглуулсан гэдгээ ч нуугаагүй юм. Мөн Америкийн төрийн нууцыг задалж, Францын эрх баригчдын Ливи рүү чиглэсэн далд төлөвлөгөөнд халдаж амжсан байлаа. Тус улсын Ерөнхийлөгч Николя Саркозигийн засаглалыг татан буулгахад нөлөөлж чадахаа мөн тэд ил тод зарлаж байв. Америк, Францынхан Ливийн нефтийн баялагт эзэн суух, тэнд Хятадын байр суурийг ганхуулахын тулд дайн өдөөх гэж буйг Жулиан Ассанж жил гаруйн өмнө мэдээлснээрээ анх дэлхийн нийтийн анхаарлыг татаж эхэлжээ. Wikileaks сайт нь Америкын цэргүүд Иракт энгийн иргэдийг буудан алж буй видео бичлэгийг анх тавьж шуугиан тарьсныг монголчууд бид мэднэ. Дараа нь Афганистанд амь үрэгдсэн Америк цэргүүдийн тоог үнэнээр нь нийтэлснээрдахиад л ээлжит дуулиан болсон билээ. Харин өнгөрсөн оноос Wikileaks сайт нийтдээ 250 гаруй мянган нууц мэдээлэл дэлхийд түгээхээ зарласан нь америк төдийгүй бусад олон орны удирдагчдыг сандаргаж эхэлсэн юм. Энэ нь АНУ-ын олон улсын тавцан дахь нэр хүндэд ихээхэн уршиг тарив. Тиймээс тус улсын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон зарим нэг орны түншүүддээ урьдчилан мэдэгдэж, “Цус харвахгүй” байхыг анхааруулж байв. Хил-лари Клинтон ийнхүү балмагдах нь аргагүй л дээ. Жулианы багийнхан түүний удирдалцаж байгаа төрийн ордны хамаг нууцыг дэлгэж орхисон шүү дээ.

 Мэдээж, ямар ч улс оронд тухайн улсын хуулиар хамгаалсан нууц гэж бий нь бий. Гэхдээ Wikileaks-ийн дэлгэсэн мэдээллүүд дотор нууцын ангилалд багтахааргүй, шантаажлах, басамжлах зорилгоор авсан мэдээллүүд ч бас байгааг ажиглагчид үгүйсгэдэггүй. Жишээ нь Италийн Ерөнхий сайд асан С.Берлусконийг “нэр адарт хүрэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй, дээрэлхүү зантай” гэсэн бол Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабег “Тэр бол хэн ч биш, зүгээр нэг муу галзуу өвгөн” гэж дэлхийн олон нийтэд зарлажээ. Ер нь хуулиар хамгаалсан нууц мэдээллээ хуулийнхаа хүрээнд хамгаалах нь тухайн улсын л үүрэг юм. Гэвч Жулиан Ассанж Лондонд баривчлагдаад байхдаа “Ил тод байдал нь бүх хүнд сайн сайхан нийгмийг бүрдүүлж чадна. Харин нууцаар далимдуулан эрх мэдэлтнүүд дарангуйллыг бий болгодог” гэжээ. Түүний энэ үгийг хөндлөнгийн зарим судлаачид “Wikileaks сайтын гол философи” гэдэг юм билээ. Wikileaks сайтад хуримтлагдсан нууц мэдээллүүдээс Оросын эрх баригчид сэмхэн өндөр үнээр худалдан авч, өөрсдєдөө “хамгаалалт” хийхээс аргагүйдсэн тухай яриа ч бас сонсогдож байна.

 Монголчуудын хувьд сүүлийн жилүүдэд дотоодын хэвлэлүүдээсээ олж мэдээгүй зүйлсээ гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж хардаг нь Wikileaks сайтын ач гавьяа гэх хүн ч цөөнгүй болжээ. Монголд цөмийн хог хаягдал булшлах тухай шуугиан үнэний хувьтай байлаа. Үүнийг тухайн үед Японы хэвлэлүүд түрүүлж мэдээлсэн гэх боловч цаад эх сурвалж нь Wikileaks байсан юм. Мөн Wikileaks сайтынхан Монголын Авлигатай тэмцэх газрын анхны дарга Б.Дангаасүрэн агсны үхлийн шалтгааныг улс гүрэн дамнасан авлигын сүлжээтэй холбон тайлбарлаж байгаа. Б.Дангаасүрэнгийн амийг хөнөөсөн гол захиалагчдыг Хятад, Австрали улсаас гаралтай гэсэн юм. Түүнчлэн С.Баяр, С.Батболд, Н.Энхбаяр нарын Америк, Англид байгаа үл хөдлөх хөрөнгө буюу гоёмсог хаусыг монголчууд өөрсдийн сайндаа олж мэдээгүй. Wikileaks сайт гадаад дахь түншүүдтэйгээ хамтран интернетээр энэ тухай цацсан гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Ингэхдээ тэд “Монгол бол авлигын эх орон болж байна” гэжээ. Авлига, ялангуяа улс төрийн хүрээний авлига нь тухайн улс орны эдийн засгийг сүйрүүлдэг. Тиймээс авлигыг эрдэмтэд тахал өвчинтэй зүйрлэхээс гадна бас уул уурхайг дагаж гарч ирдэг “Голланд өвчин”-ийг улам дэврээгч гэж үздэг тул Wikileaks сайт Монголын тухай тун онож хэлжээ.

 Ийнхүү дэлхий нийтэд дуулиан дэгдээсэн Wikileaks сайтыг олон улс орны мэдээллийн байгууллагууд Нобелийн шагналд нэр дэвшүүлээд байна. Түүнчлэн Жулиан Ассанжийн эх орон нэгтнүүд буюу австраличууд түүний амьдралаас сэдэвлэсэн дуурийн уран бүтээлээ удахгүй нийтэд толилуулах ажээ.

 Монголчууд бидний хувьд харин Wikileaks сайтын мэдээллийн санд байгаа 432 мэдээллийг үзэж сонирхох нь илүү ач холбогдолтой боллоо. Энэхүү сайтын ажилтнууд хамгийн сүүлд МАХН-ын дарга Н.Энхбаярын амь насанд халдах оролдлого хийгдэж магадгүй гэжээ.

 Америкийн санхүү, эдийн засгийн хямралд баярлаж суугаа хятадуудын зүгээс Wikileaks сайтыг ийм мэдээлэл цацахад турхирсан байж магадгүй. Ерөөсөө Хятадын дэлхийд ноёлох гэсэн санаархал мэдээллийн тулаанаар өрнөх болсныг олон улсын ажиглагчид шулуухан хэлж байгаа.

 Америкаас Монголд суугаа Элчин сайдын яамнаас 1990-2010 оны хооронд тус улсын тагнуулын байгууллагуудад илгээсэн гэх дээрх мэдээллийн жагсаалтыг “Wikileaks” өнгөрсөн зунаас эхлэн цацжээ. Уг жагсаалтаас харахад 2006 оноос хойш Америкийн элчингээс хамгийн олон мэдээлэл эх нутаг руугаа илгээсэн байна. Эндээс та хар л даа. 1990 онд ганцхан мэдээ явуулж байсан бол 2006 онд 36, 2007 онд 128, 2008 онд 87, 2009 онд 55, 2010 оны эхний хоёр сарын дотор 14 мэдээ явуулжээ. 2006-2007 он бол манайхны хувьд байгалийн баялаг буюу үүцээ жинхэнэ ёсоор нээж, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд Ашигт малтмалын хуулиа цэгцлэх гээд будилж байсан үе шүү дээ. Өөрөөр хэлбэл дэлхийн том том компаниуд Монгол руу хандаж эхэлсэн байлаа. Канадын уугуул иргэн Роберт Фрийдланд улс гүрэн дамнасан уул уурхайн бизнесменүүдэд Монголоос маш их зэс, алт олсноо зарлаж байв. Түүний төрсөн дүү нь Иракт газрын тосны баялаг руу шунаж, тэнд үймээн самуун дэгдээлцэж явсныг бид харамсалтай нь “Wikileaks”-ээс саяхан олж мэдлээ.

 2006-2010 онд Зүүн хойд Азид хоёр Солонгос бие бие рүүгээ буу онилж, Хойд Солонгос цөмийн зэвсгээр Америкийг айлгахыг хичээж байв. Гэвч үүнийхээ хариуд дэлхийн томчуудад ад үзэгдэхэд хүрснээс өөр гавьтай үр дүн үзсэнгүй ээ, тэд. Манай өмнөд хөрш Хятадын эрх баригчдаас өөр Ки Мир Сений үр ач нарт “Гар сунгахаа” зарлах их гүрэн үнэндээ олдоогүй. Гэхдээ Монголын хувьд Хойд Солонгостой социализмын үеэс нөхөрлөж ирсэн болохоор тэдний Америктай харилцаагаа зөөлрүүлэхэд бага боловч тус нэмэр үзүүлэх нь гарцаагүй. Тиймээс тус улсын гадаад харилцааны ажилтнууд Ц.Элбэгдорж руу сэмхэн ирж байжээ. Энэ талаар харин Америкийн элчингээс бичиг илгээснийг Wikileaks сайт олоод авсан байж. Тэдэнд нууц зүйл гэж байхгүй бололтой. Тус сайтын тэдгээр мэдээллээс заримыг уншигч танд хүргэж буйн буруу гэж бас юу байхав, тал бүрээр эргэцүүлэн тунгаана биз. Монголын талаарх Wikileaks сайтын мэдээллүүдээс манай сонин та бүхэнд байнга хүргэж байх болно.

 Б.Отгонбаяр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Dydjfsfv default.aspx, pieramaro.bandcamp.com%2falbum %2fdo39stlik-hind-kino-mp3 do39stlik_hind_kino_mp3, https%3a%2f%2fskelworkpatzme.b andcamp.com%2falbum%2f- Stikhi_pro_krestnykh_roditelei , greenreganwo.bandcamp.com%2fal bum%2f--5 khudozhestvennyi_film_karbid_i _shchavel_smotret_onlain_na_ru sskom_iazyke, https%3a%2f%2fmeinensmarbmas.b andcamp.com%2falbum%2f--8 Video_pianykh_golykh_maloletok , https://medsboundlitta.bandcam p.com/album/--4 Skachat_skachat_igru_sila_temn aia_obratnaia_storona_skazki_p olnuiu_versiiu, https%3a%2f%2fvelpserogo.bandc amp.com%2falbum%2fasda-nbde-pa rt-2-released-exams-download asda_nbde_part_2_released_exam s_download, https%3a%2f%2folnagnagu.bandca mp.com%2falbum%2fgta-san-andre as-13 skachat_gta_san_andreas_13_rai on, bruncidene.bandcamp.com%2falbu m%2f--6 lazada_na_russkom, bebourtotou.bandcamp.com%2falb um%2fairparrot-2-serial-key airparrot_2_serial_key, bebourtotou.bandcamp.com%2falb um%2fgateway-b1-workbook gateway_b1__workbook_otvety, https%3a%2f%2fmargrenniacal.ba ndcamp.com%2falbum%2fgarmin-un lock-generator-17 Garmin_unlock_generator_17_ska chat, https://nutrlindleckfac.bandca mp.com/album/trust-gxt-152-mou se-driver trust_gxt_152_mouse_driver, https%3a%2f%2fnutrlindleckfac. bandcamp.com%2falbum%2fpokemon -apollo-version-zip pokemon_apollo_version_zip, olnagnagu.bandcamp.com%2falbum %2fpioneer-carrozzeria-avic-dr z09-boot-disc pioneer_carrozzeria_avic_drz09 _boot_disc, https%3a%2f%2fpieramaro.bandca mp.com%2falbum%2fserial-y-crac k-corel-draw-x4 serial_y_crack_corel_draw_x4, https%3a%2f%2ftraleeperto.band camp.com%2falbum%2fzepter-tutt o-jebbo Pylesos_zepter_tutto_jebbo_na_ russkom_iazyke_instruktsiia, https%3a%2f%2ftechpafucu.bandc amp.com%2falbum%2ftorrent-la-f rench-2014-bdrip-x264-ac3-play sd torrent_la_french_2014_bdrip_x 264_ac3-playsd, https%3a%2f%2fgreenreganwo.ban dcamp.com%2falbum%2f--6 nauchitsia_vesti_razgovor_v_li uboi_situatsii_skachat_besplat no, https%3a%2f%2fbebourtotou.band camp.com%2falbum%2fmp3 salam_aleikum_prikol_mp3, https://nutrlindleckfac.bandca mp.com/album/6 gdz_russkii_iazyk_6_klass_uche bnik, greenreganwo.bandcamp.com%2fal bum%2fgps-tracker-tk102-driver -download gps_tracker_tk102_driver_downl oad, https%3a%2f%2fbebourtotou.band camp.com%2falbum%2fgforce-impo scar-2-crack-torrent gforce_imposcar_2_crack_torren t, traleeperto.bandcamp.com%2falb um%2f72 mppss-72_ogni_i_znaki_kartochk i_skachat_besplatno, medsboundlitta.bandcamp.com%2f album%2fdownload-qhsusb-dload- driver-windows-7 download_qhsusb_dload_driver_w indows_7, https://buttgereewi.bandcamp.c om/album/download-crack-eset-n od32-8 download_crack_eset_nod32_8, https%3a%2f%2fmedsboundlitta.b andcamp.com%2falbum%2fdiscogra fia-teodoro-e-sampaio-via-torr ent discografia_teodoro_e_sampaio_ via_torrent, https%3a%2f%2fpieramaro.bandca mp.com%2falbum%2f--6 oksana_puzyrenko_derzkii_chita t_onlain, https://buttgereewi.bandcamp.c om/album/gefest-300-03 gefest_300_03_instruktsiia, https%3a%2f%2fbuttgereewi.band camp.com%2falbum%2fhdoom kak_skachat_hdoom, https://chezuktiher.bandcamp.c om/album/--2 Devushki_kakaiut_drug_drugu_v_ rot, olnagnagu.bandcamp.com%2falbum %2f--4 fritof_shuon_ochevidnost_i_tai na_skachat, https://nutrlindleckfac.bandca mp.com/album/download-crack-au todesk-land-desktop-2007 download_crack_autodesk_land_d esktop_2007, https://bebourtotou.bandcamp.c om/album/9 russkii_iazyk_gdz_9, demekuse.bandcamp.com%2falbum% 2fparamore-riot-album-torrent- download paramore_riot_album_torrent_do wnload, nutrlindleckfac.bandcamp.com%2 falbum%2f- samodelnyi_udarnyi_press_dlia_ briketov, https%3a%2f%2fmargrenniacal.ba ndcamp.com%2falbum%2fo-saathi- baaghi-2-mp3-song-download O_saathi_baaghi_2_mp3_song_dow nload, https://margrenniacal.bandcamp .com/album/--9 skachat_igru_stalker_zov_pripi ati_na_android, https://wivoparba.bandcamp.com /album/my-chemical-romance-the -black-parade-flac-torrent My_chemical_romance_the_black_ parade_flac_torrent, https%3a%2f%2fchezuktiher.band camp.com%2falbum%2f- sakhikh_al-bukhari_polnaia_ver siia_skachat, https://olnagnagu.bandcamp.com /album/--6 pozvonit_besplatno_bilain, demekuse.bandcamp.com%2falbum% 2fboardwalk-empire-season-1-72 0p-torrent-download Boardwalk_empire_season_1_720p _torrent_download, nutrlindleckfac.bandcamp.com%2 falbum%2f--2 Anonimaizer_vk_vkhod,
IP:185.223.160.243  2018-11-16 11:03:13
vjhgnk JSLHeCevqepjsylgmz, [url=http://qrogqiuwptwk.com/] qrogqiuwptwk[/url], [link=http://jroakqgygyuh.com/ ]jroakqgygyuh[/link], http://jjbtwogfrmtl.com/
IP:31.184.238.210  2019-07-18 16:26:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.