Д.Болдыг төр соёрхсон нь Н.Жанцанноровыг өөртөө эргэлзэхэд хүргэв

2011/12/06
Share |
Хүмүүс:
Д.Болдыг төр соёрхсон нь Н.Жанцанноровыг өөртөө эргэлзэхэд хүргэв

Дуучин Д.Болдын төрийн соёрхолт цол Монголчуудыг тэр дундаа унтаа байсан урлагийнхныг хэсэгтээ ярих юмтай болгов. Тэр дундаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүртээсэн уг шагнал Н.Жанцанноровын амыг учиргүй хөдөлгөв. Нэгэн цагт жүжигчин Ц.Төмөрбаатар 25-хан насандаа нам төрийн удирдагч асан Ю.Цэдэнбалын дүрийг бүтээснийхээ төлөө төрийн шагнал аваад буцааж байсантай ижил шахуу үйлдлийг тэрээр үгээрээ илэрхийллээ гэхэд хилсдэхгүй. Уг нь мань эр зангирснаа хэлье гэж бодсон бололтой ч чадсангүй. Төрийн хошой шагналт энэ эрхэм “Надад төрийн соёрхолтыг 2 удаа өгсөн. Энэ үйл явдлыг тухайн үед нь оносон шагнал байлаа гэж хэлэхэд хэцүү. Жанцанноровт төрийн соёрхолт өгсөн нь оносон ч юм уу, үгүй ч юм уу? Энэ бол харьцангуй асуудал. Ямар ч байсан өгсөн. Төр шагналаа хайрлахад нь би авсан” гэхчилэн олон жилийн дараа гэнэтхэн сэхээрэв. Ерөөсөө магтаалын үг бол шүүмжлэл, шагнал бол шийтгэл байдаг. Сайн бодвол шагнал шийтгэл байж болох зүйл. Энэ шагнал миний юуг шагнав,юу дутуу байна гэж бодох ёстой” гэх тэрээр өөх ч биш, булчирхай ч биш бөөрөнхийлөөд орхив. “Ам нээвэл yyшиг нээ” гэгчээр олигтойхон хэлчихсэн бол урлагт өдий хүртэл хүндлэл хүлээж ирсэн түүний үг загатнасан газар маажих шиг болох байлаа. Төрийн тэргүүн, төрийн соёрхолт хоёрыг магтах матахын завсар дахь Н.Жанцанноровын үг мань Д.Болдод яаж тусахыг таашгүй. Зөв харж инээж, буруу харж уйлж Д.Болдод, баяр хүргэж байгаа урлагийнхан Б.Чинбатаас эхлээд төрийн ордны тайз руу шуурч эхлэв. Төрийн соёролт Д.Болд одоо ядаж ерөнхийлөгчийн нэрийг баастахгүй байхаа мэдэх байгаа даа.

А.Чимгээ.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.