Загвар өмсөгч Энхболд "Tse"пабыг ажиллуулдаг

2011/12/06
Share |
Хүмүүс:
Загвар өмсөгч Энхболд

Toп модель Д.Пүрэвсүрэнтэй хамт “Говь” компанийн нүүр царай болж олонд танигдсан азтай одтой залууг Энхболд гэдэг. Тэрээр хүүхэд байхдаа онгоцны нисэгч болно гэж мөрөөддөг байснаа бас тийм ч сайн сурлагатай байгаагүй гэдгээ хэнээс ч нуудаггүй. Үүнийгээ саяхан бизнесмэн залуучуудтай телевизийн CEO шоу нэвтрүүлэгт оролцох үеэрээ баталж орхисон. Юугаараа илүү түүгээрээ... гэгчээр тэрээр арван жилд байхаасаа загварын дамжаанд явж, хажуугаар нь энд тэндхийн  баар ресторанд зөөгч хийдэг  байжээ. Саяхныг хүртэл Сайхансамбуугийн  “Нарантуул" ресторанд хамгаалагч хийж байсан билээ. Харин Toп модель Болормаа багшийнхаа тавьсан саналын дагуу “Говь” компанитай хамтран ажиллахаар болж түүний амьдрал орвонгоороо эргэсэн гэхэд болно. Өдгөө тэрээр нэгэн найзтайгаа нийлж “Tse” пабыг ажиллуулж байгаа гэнэ.

А.Чимгээ.Factnews.mn 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.