Л.Өнөрчимэг Монголын хамгийн сайхан залуутай гэрлэнэ гэж уурлажээ

2011/12/07
Share |
Хүмүүс:
Л.Өнөрчимэг Монголын хамгийн сайхан залуутай гэрлэнэ гэж уурлажээ

Монголын гоц авьяастан, зураач Л.Өнөрчимэгийг уншигчид маань андахгүй байх. Уран зургийн түүхэнд онцгой нэгэн хуудсыг нээсэн энэ авьяаслаг эмэгтэй өдгөө ч уран бүтээлээ орхиогүй. Тэрбээр өөрийн гэсэн сургалтын төв нээж, бүр хүмүүнлэгийн сантай болсон бөгөөд томоохон тэмцээнд шүүгчээр ажиллаж байсан билээ. Мэдлэг боловсрол, авьяас чадвараараа хэнийг ч гайхуулдаг зураач эмэгтэй өнөөг хүртэл ганц бие яваа нь олны сонирхлыг ихэд татдаг аж. Тиймдээ ч түүнийг ижил хүйстнээ сонирхдог гэх юм уу адайр ааштай гэж тодорхойлох хүн цөөнгүй. Энэ ч утгаараа, нэгэн удаа өөрийг нь элдвээр хэлсэн яриаг сонсоод “Эмзэглээд байх юм алга. Юунаас айж, хэнд таалагдах гэж өөрийгөө хүчлэх ёстой юм бэ. Би ганцаараа амьдарч байгаа нь үнэн. Хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй ч нэг л өдөр хүнтэй сууна. Тэгэхдээ бүр Монголын хамгийн сайхан залууг авч сууна. Та нар хараарай” гэж уурлажээ.

Р.Есүй

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.