Ц.Намуунаа: Агий маань урлагаас өөр салбарт амжилт гаргана

2011/12/07
Share |
Хүмүүс:
Ц.Намуунаа: Агий маань урлагаас өөр салбарт амжилт гаргана

Хамтлагийн ахлагч нь бие даасан цомог гаргах гэж хэсэг хугацаанд тусдаа ажилласнаас болоод “Киви”-г тарсан гэх яриа сонсогдож эхэлсэн. Гэвч хамтлагийнбүсгүйчүүд уран бүтээлээ орхиогүй, харин ч бүр долоон жилийн ойн баяртаа бэлтгэж байгаагаа дуулгажээ. Ингээд тус хамтлагийн дуучин Ц.Намуунаагаас цөөн зүйл тодруулснаа хүргэе.

 -Хамтлаг уран бүтээлээ хэдийд үргэлжлүүлэх вэ?

 -Ука маань бие даасан цомгийн ажлаа саяхан дуусгалаа. Тун удахгүй хэвлэлтэд явуулах байх. Тиймээс хамтлагийн уран бүтээлээ үргэлжлүүлж, шинэ оны өмнө хэд хэдэн дуу гаргахаар төлөвлөсөн. Бас баярын арга хэмжээ, шоу тоглолтод оролцох учраас нэлээд завгүй байх болов уу.

  -Агий та хоёрыг бие даасан цомог гаргах гэж байгаа гэсэн. Үнэн юм уу ?

 -Үгүй ээ, ташаа мэдээлэл байна. Агий маань урлагаас өөр салбарт амжилт гаргана гэж төлөвлөсөн. Миний хувьд СУИС-д магистрын чиглэлээр сурч байгаа. Тиймээс симфони хөгжмийн цомог гаргана гэсэн мэдээллийг үгүйсгэж байна. Яахав, хоёр жилийн дараа сургуулиа төгсч, шалгалтын хүрээнд багахан хэмжээний тайлан тоглолт хийж магадгүй. Одоогоор тодорхой төлөвлөсөн юмалга.

  -Гадаад төрхөө өөрчилсөн гээд л шуугиад байсан. Бас найз залуутай болоо юу?

 -Яалаа гэж. Намайг хамрынхаа хэлбэрийг засуулсан гээд байна лээ. Миний гадаад төрх эхээс заяасан тэр хэвээрээ л байна. Би юугаа ч засуулаагүй, засуулах шаардлага ч байхгүй. Бас хэзээ мөдгүй хүнтэй суух гэж байгаа мэтээр ярьж, бичих юм. Сурч боловсорч, өөрийн гэсэн байр суурийг бэхжүүлсэн хойноо л гэр бүлтэй болно доо.

 -Урьд нь “Монгол модель” агентлагт сурч байсан гэдэг. Цаашид загвар өмсөх үү?

 -Үгүй ээ. Эмэгтэй хүний хувьд, биеэ зөв авч явах соёлд суралцан, зохих хэмжээгээр өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй гэж бодоод л тэнд орсон. Түүнээс биш загвар өмсөгч болъё гэж бодоогүй. Хааяа хамтарч ажилладаг байгууллагынхаа хувцас гоёлыг сурталчлах юм уу, “Урлах эрдэм” товчооны загварын шоунд оролцдог.

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.