В.Хавараа: Шинэ жилээр энгийн засалттай үс моодны харагдана

2011/12/08
Share |
Хүмүүс:
В.Хавараа: Шинэ жилээр энгийн засалттай үс моодны харагдана

“Богд ар” хороололд байдаг “Shining” салоныг залуус андахгүй. Түргэн шуурхай үйлчилгээ, эелдэг харьцаа, мэдрэмжтэй үсчдээрээ үйлчлүүлэгчдээ татдаг уг салоны захирал тун хөдөлмөрч бүсгүй. “Vidal sassoon” ажиллаж гараагаа эхэлсэн тэрбээр … жилийн дотор хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй тохилог салоны эзэн болжээ. Түүнтэй ярилцлаа.

-“Shining” салоны үсчид загварын чиг хандлагыг бусдаас түрүүнд тусгадаг гэж залуус ярьдаг. Үүний нууц нь юу вэ?
-Манай үсчид байнга БНХАУ, БНСУ руу явж, мэргэжил дээшлүүлдэг. Өнгөрсөн зун Бээжинд очиж мэргэжил дээшлүүлээд, үс засалтын сүүлийн үеийн чиг хандлага, шинэ загвар, тайралт, хими хийх арга технологийг заалгаад ирсэн. Би өөрөө БНСУ-д үс засалтын сүүлийн үеийн чиг хандлага, маке up-ийн чиглэлээр сурсан.

-Танай салон нээгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Байнгын үйлчлүүлэгчидтэй болсон биз дээ?
-Дөрвөн жил болж байна. Байнгын үйлчлүүлэгчтэй болсон. Төмөр зам, “Богд ар” хорооллынхон орж ирдэг. Манайхыг зорьж ирдэг хүн олон бий. Хөдөө орон нутгаас ч үйлчлүүлэгчтэй болсон. Дархан хот, Төв аймаг, Зүүн хараагаас хүмүүс манайхыг зорьж ирдэг. Найз нөхдөөсөө сонсоод ирлээ гэдэг юм. Манай салонд мэргэжлийн үсчдээс зөвлөгөө авч үсээ хүссэнээрээ засуулаад, гоо сайхны үйлчилгээ иж бүрэн үйлчилгээ, маникюр, федикюр хийлгэж түргэн шуурхай, баталгаатай цогц үйлчилгээ авах боломжтой болохоор үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байдаг.

-Ийм салонтой болохын тулд их ажилласан уу?
-Жижигхэн байр түрээслээд, бүх зүйлээ өөрөө хийж эхэлсэн. Тэгээд ганц хоёр дагалдан хүүхэд авч, байраа бага багаар томруулсаар ийм салонтой болсон. Одоо манайх есөн үсчинтэй, нийт 15 ажилтантай.

-Чамайг БНХАУ-ын алдартай үсчнээр үс засах эрдэм заалгасан гэж сонссон. Багштайгаа уулзаж зөвлөгөө авч байна уу?
-Би Бээжингийн Үсчин гоо сайхны сургууль төгссөн. Миний багш Бээжингийн шилдэг арван үсчний нэг. Багш маань олны танил хүмүүсийн үсийг засдаг. Алдарт жүжигчин Жаки Чан түүний байнгын үйлчлүүлэгдийн нэг. Тийм сайн багшаар үс засах эрдэм заалгасан болохоор өөрийгөө их азтай гэж боддог. Багшийнхаа зааж сургасныг өөрийнхөө амьдрал дээрээс сурсантай хослуулаад улам сайн болох гэж хичээж явна. Багштайгаа ойр ойрхон уулзаж зөвлөгөө авдаг. Өнгөрсөн долдугаар сард уулзаж, хичээлд нь суусан. Наймдугаар сард БНХАУ, БНСУ-ын мастер үсчид уулзаж туршлага солилцоход нь хамт явсан.

-Танай салон олон шинэ тоног төхөөрөмжтэй болжээ?
-Батга, сэвх арилгаж, цайруулдаг, нүхжилттэй арьсны нүхийг агшааж толигор болгодог, лазераар шарж эмчилдэг, арьс оношлодог сүүлийн үеийн аппаратууд оруулж ирсэн. Арьсыг нүдээр харж оношлоод, гараар илээд суудаг үе өнгөрчихөөд байна шүү дээ. Компьютерээр оношлоод, аппаратаар иллэг хийдэг болсон. Манай салонд бүх үйлчилгээг аппаратаар хийж байгаа.  Ямар ч байсан үсчин, гоо сайхны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр үйлчилгээ хийж байгаа. Манай салонд хэрэглэдэг бүтээгдэхүүн эмчилгээний зориулалттай, зориулалтын аппаратаар бүтээгдэхүүнийхээ үйлчилгээг дэмжиж өгдөг болохоор үр дүн сайтай. Хүйтэн цаг ууртай, эрс тэс уур амьсгалтай орны хүмүүсийн арьсанд тохирсон бүтээгдэхүүн байгаа.

-Хаанахын бүтээгдэхүүнийг үйлчилгээндээ ашигладаг вэ?
-Гуанжугаас бид өөрсдөө оруулж ирж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагад шинжлүүлж, зохих зөвшөөрлийг нь авсан, Монгол Улсын стандартад тохирсон бүтээгдэхүүн байгаа.

-Сэвх арилгана гэсэн сурталчилгаа их байдаг ч зарим нэг нь үр дүн өгдөггүй талаар үйлчлүүлэгчид гомдоллодог. Танайх сэвх арилгах үйлчилгээндээ баталгаа өгдөг үү?
-Би ийм гайхамшигтай бүтээгдэхүүн байна гэж сурталчилдаггүй. Үйлчлүүлээд үр дүнг нь мэдэрсэн хүмүүсийн амнаас сонссон хүмүүс өөрсдөө асууж сураглаад ирдэг. Байнгын үйлчлүүлэгчид маань чанарыг нь мэддэг болохоор “Нөгөөх чинь байна уу”  гээд л ороод ирдэг шүү дээ. Бүтээгдэхүүн найдвартай болохоор бид нүүр бардам байдаг. Сэвх арилгах үйлчилгээ бол долоо хоногийн дараанаас үр дүн нь мэдэгдэж, 21 хоногийн дараа бүрэн арилна.

-Үсчин хүнтэй уулзасных, үс засалтын чиг хандлагын талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Өдөр тутмын үсны загварт өөрчлөлт гарч байна уу?
-Төрөлхийн мэт харагдах том, том долгиотой үс моодонд орсон. Ирэх хавар зундаа ч энэ хандлага хэвээр байсаар байх болов уу. Бүсгүйчүүд үсээ ийм долгиотой болгохын тулд хайч, бигудаар ороох гэх мэтийн нэг удаагийн арга хэрэглэдэг шүү дээ. Энэ нь цаг хугацаа их шаарддаг,өчнөөн цаг зарцуулж хийсэн ажил нь нэг угаахад л байхгүй болчихдог сул талтай. Тиймээс бид сүүлийн үед дижитал хими хийж байгаа. Хятад, солонгос, герман гээд олон янзын химийн хор байдаг. Манайх дижитал химийн аппаратаа дагаж ирсэн, тусгай зориулалтын хор хэрэглэж бйагаа. Энэ хороор дижитал химийг хэд дараалан хийсэн ч үсийг гэмтээхгүй.

-Үсний өнгөний тухайд?
-Сүүлийн үед улбар шар өнгө моодонд орсон. Гэвч ажил хэрэгч хүмүүс ийм өнгөөр будахад тохиромжгүй шүү дээ. Тийм болохоор арьсны өнгө, хувцаслах стиль зэргийг нь харж байгаад бид өнгө санал болгож, өөрийнх нь саналыг сонсож байгаад тохирох өнгийг гаргаж буддаг. Мөн хар өнгөөр үсээ будчихвал хэдэн жил хар үстэй явах, эсвэл хар будгийг нь гартал нэлээд хугацаанд алаг толгойтой явах хэрэг гардаг шүү дээ. Одоо үсийг гэмтээхгүйгээр хар өнгийг нь өөрчлөх асуудал биш болсон. Бид супрагаар үсийг гэмтээлгүй, мэргэжлийн будгаар өнгийг нь өөрчилж байгаа. Хүссэн өнгөө оруулж болно.  Жаахан цаг гаргаад манай салоныг зориод ирвэл бид таны үсийг хүссэн өнгөөр тань будаад гаргана.

-Шинэ жил болох гэж байна. Шинэ оныг бүсгүйчүүд ямар үстэй угтвал моодны харагдах бол?
-Сүүлийн үед гоёлын засалт тайзны засалт шиг овоолж, шуусан биш, энгийн талдаа болсон. Өдөр дутмын засалт, гоёлын засалт бараг уусчихсан гэж болно. Бид үйлчлүүлэгчийнхээ орох гэж байгаа арга хэмжээ, өмссөн хувцас, тухайн хүний дүр төрхийг харж байгаад тохируулаад янзалчихдаг. Нүүр будалтыг үс засалт, хувцаслалтад нь тохируулж хийх ёстой.

-Баярын хямдрал урамшуулал байгаа биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Цогц үйлчилгээ хийлгэвэл зохих хэмжээний хөнгөлөлт үзүүлнэ. Байнгын үйлчлүүлэгчдээ хөнгөлөлт үзүүлнэ. Мөн бүтээгдэхүүндээ хямдрал зарлаж байгаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ЗакладкР¸ в Калуге Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Новом Осколе фен закладкР¸ спб чифир Ð¿Ð¾ÑÐ»ÐµÐ´ÑÑ ‚вия Спросус объявлеР½Ð¸Ñ в москве ПриспосР¾Ð±Ð»ÐµÐ½Ð¸Ñ для курения что грозит за гашиш narco24 микс ск соль ксанакс шама в обход ЗакладкР¸ экстази в Инсаре ПолученР¸Ðµ ангидриР´Ð° А я плюшки курю МескалиР½ синтез Купить Гарик ЗмеиногР¾Ñ€ÑÐº Лирика в НоябрьсРºÐµ КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в Шилке мицелий псилоциР±Ðµ купить Ð´Ð¸ÐºÐ¾Ñ€Ð°ÑÑ ‚ущая марихуаР½Ð° где Ð¿Ñ€Ð¾Ð´Ð°ÐµÑ‚Ñ Ñ гашиш передозР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ° ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ ŒÑŽ первая помощь Стаф в Верхняя Салда Спайс в Анапа ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ВилюйскРµ ОксикодР¾Ð½Ð° мдма трип как растворР¸Ñ‚ÑŒ феназепР°Ð¼ 26rs biz как Ð¿Ð¾Ð¶Ð°Ñ€Ð¸Ñ‚Ñ Œ кашу из плана Зайти в обход на легал рц Реагент спайса как сделать мдпв мефедроР½ сколько самые дорогие веществР° в мире ÑÐ¸Ð½Ñ‚ÐµÑ‚Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ð¹ каннабиР½Ð¾Ð¸Ð´ Купить закладкР¸ спайс в ÐÐ»ÑƒÑˆÑ‚Ð°Ð¾Ñ Ð¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð°Ðµ тся
IP:93.179.90.33  2018-04-27 05:13:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.