Гуравхан дуутай "Extacy" хамтлаг Солонгост урилгаар тоглоно

2011/12/09
Share |
Хүмүүс:
Гуравхан дуутай

"Making the band-2" шоунаас төрөн гарсан "Extacy" хамтлаг уран бүтээлээ чамгүй амжилтаар туурвиж байна. Тэд шоунаас хоёр клип гурван дуутай үлдсэн бол удахгүй шинэ жилийн тухай дуу гаргахаар ажилдаа оржээ. Ямар ч байсан өөрсдийн өнгө аясаар рок попын ертөнцөд уригдаж орж ирсэн эдгээр охид продюсертэйгээ цаашид ч хамтран ажиллаж явах гэнэ. Дуучин Ж.Алтанцэцэг ч охидоо хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд хүртэл ажиллана гэдгээ ч хэлээд байгаа. Чадалтай продюсертэй азтай охид хэмээн нэрлэгдэх болсон  "Extacy" хамтлагийнхан удахгүй БНСУ, болон Өвөрмонголд очиж тоглохоор болоод байгаа аж. Энэ удаад тэд урилгаар тоглож байгаа гэсэн. Энэ байдлаас харахад ч багагүй олонд танигдаж, амжилт гаргаж байгаагийн илрэл болов уу.

А.Чимгээ.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.