С.Молор-Эрдэнэ амилах уу, эс амилах уу

2011/12/09
Share |
Хүмүүс:
С.Молор-Эрдэнэ амилах уу, эс амилах уу

 Монголын ууган нам нэрээ сэргээсэн нэг жил гаруйн өмнөх үйл явдлаас хойших хугацаанд Монголын улстөр шинэ тоглогчидтой болсны нэг нь С.Молор-Эрдэнэ гэх эр. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нартай нэгдэн, МАХН-ыг шинээр байгуулахын төлөө хичээн зүтгэсэн гэдэг ч уг нэрээ авмагц филосифич хэмээх С.Молор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нар гэнэтхэн л МАХН-аас гарснаа мэдэгдсэн. Тэд тун удалгүй “Хамуг Монгол” гэгч эвсэл байгуулсан. Түүгээр ч зогссонгүй МАХН-аас өрх тусгаарлаад байсан тэд Хамуг Монголын хөдөлмөрийн нам гээчийг үүсгэн байгуулж, Их хурлаа хийж УДШ-д  бүртгүүлчихлээ. Хамуг Монголын хөдөлмөрийн даргаар С.Молор-Эрдэнэ болсон бол, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр намынхаа Цэцийн даргаар сонгогдсон. Хамуг Монголын Хөдөлмөриин Нам Их хурлаараа намынхаа ,дэргэд Цэцтэй байхаар шийдвэрлэсэн нь Монголын улс төрийн намуудаас ялгарах содон шинэчлэл хэмээн намынх нь гишүүд үзсээр байгаа гэнэ. “Хамуг Монгол хөдөлмөрийн намын хувьд МАН, Ардчилсан нам аль алинтай нь хамааралгүй. Тусдаа явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Шинэ улс төрийг гаргаж ирье л гэж зорьж байна. Энэ бол нийгмийн захиалга. Тэгээд ч би бусадтай тэрсэлдээд байдаг хүн биш” хэмээн ярих С.Молор-Эрдэнэ улс төрд орохын тулд заавал ямар нэг намын дарга байх хэрэгтэй гэж ойлгосон нэгэн бололтой. Хэдий намтай болсон ч ирэх сонгуулиар сонгогч ард түмэн түүнд болон намд нь итгэл хүлээлгэж УИХ-д сонгохгүй бол бас нэг “амьгүй” намын дарга болон үлдэх болно.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.