Энэ жилийн "топ"-ын тулаанд

2011/12/10
Share |
Хүмүүс:
Энэ жилийн

"Гоёл" хаяанд ирж энэ жилийн "Топ" хэн байх бол гэсэн таамаглал нэлээд яригдах болж. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ жилийн "Топ"-д өрсөлдөх загвар өмсөгчдийн тоо нэг их олон биш гэнэ. Тиймээс энэ жилийн "Топ" бараг л тодорхой болчихсон юм байх. "ТОП"-ын тулаанд мисс Б.Гэрэлчулуун, Х.Бадамгэрэл, "Asian star model" загвар өмсөгч О.Пүрэвдулам нар өндөр хурдтай давхиж яваа аж. Харин тэдгээр охидоос Б.Гэрэлчулуун өнгөрсөн жилийн “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгчийн шагналыг хүртсэн болоод ч тэрүү “Топ” болно гэдэгтэй итгэл төгс яваа гэнэ.  Гэвч "Мисс Монголия 2005" тэмцээний ялагч, "Дэлхийн мисс"-т эх орноо төлөөлөн оролцож байсан Г.Хонгорзул энэ жилийн "Гоёл"-д өрсөлдөхөөр Хятадаас ирж байгаа нь тэмцээнийг улам ч сонирхолтой болгож магадгүй байгаа юм. Ямартай ч энэ жилийн Топ”-оор эдгээр загвар өмсөгчдийн  хэн нэг нь тодрох нь ойлгомжтой. 

 А.Чимгээ.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.