Хүмүүс: |
Залуу яруу найрагч Х.Соёмбо сүүлийн үед рок попын хамтлаг дуучдаас холуур явах болж. Үнэ хөлсөө чамлав уу, аль эсвэл эв түнжин хагарсан уу, бүү мэд. Юутай ч, түүний зохиосон хит дууны ачаар олны танил болсон уран бүтээлчид найрагч залуугаас шүлэг гуйх гэж нэлээд царай алдаж байгаа гэнэ. Харин мань эр дууныхаа шүлгийг зөвхөн гавьяат жүжигчин, дуучин С.Жавхланд өгнө гэж гүрийгээд тэдэнд нааштай үг унагахаа больсон байна. Тэрбээр өдгөө “Хөх монголын дэг ёс” сонины ажилд оролцож, С.Жавхлангийн уран бүтээлийг хамтдаа хийж байгаа сурагтай. Ийнхүү рок попын хамтлаг дуучдыг хөсөр хаяж, гавьяатын өргөөнд залрах болсон яруу найрагч Х.Соёмбо цаашид хэвлэлийн салбарт ч хүч сорих бодолтой байгаа.