С.Сэрчмаа: Эрч хүч, урам зориг минь эргээд ирсэн

2011/12/12
Share |
Хүмүүс:
С.Сэрчмаа: Эрч хүч, урам зориг минь эргээд ирсэн

“Ханилснаас дутуугүй амраг” киноны дууг дулж, уран бүтээлдээ эргэж орсноо зарласан дуучин С.Сэрчмаа саяхан “Их хотын үдэш”-т саатлаа. Чамин даашинзаар гоёсон дуучин бүсгүй тун ч үзэсгэлэнтэй харагдаж байсан бөгөөд сонирхолтой мэдээллээр фэнүүдээ баясгасан юм. “Эх орондоо байх үнэхээр сайхан. Эрч хүч, урам зориг мин ь эргээд ирлээ. Тиймээс ойрын хугацаанд уран бүтээлээ эрчимтэй хийж, өөрийн орон зайг сэргээнэ” хэмээн өгүүлсэн тэрбээр шинэ жилийн сэдэвтэй дуугаа хүртэл сонирхуулсан юм. Харин эмэгтэй хүний амьдралыг олон өнгөөр илэрхийлсэн уг киноны дуу түүнд ихийг бодогдуулсан гэх бөгөөд уярч, ухааран байж дуулж байгаагаа нуусангүй. “Би хэр баргийн дууг сонгож аваад байдаггүй. Үнэхээр би дуулж чадна гэж бодсон дуугаа л сонирхдог. Энэ дууны шүлгийг уншаад л дуулахыг зөвшөөрсөн минь нүдээ олсон сонголт болжээ” гэхэд нь жүжигчид ихэд баяртайгаар хүлээж авна лээ.

 

Р.ЕСҮЙ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.