Хит дуугаар амилуулсан "Сүнс"-ийн ертөнцөөр аялахуй

2011/12/12
Share |
Хүмүүс:
Хит дуугаар амилуулсан

Хамтлагийнхаа 20 жилийн ойн баярт зориулан “Сүнс” хамтлагийнхан бие даасан тоглолтоо өнгөрсөн бямба гарагт хийлээ. “Greatest hits” нэртэй энэхүү тоглолтоороо тус хамтлагийнхан рок попын ертөнц дэх мартагдах шахсан орон зайгаа дахин нэг сануулсан юм. Даруухан засалттай тайз, хит дууны цоглог аяз бүхий энэхүү тоглолтод тэд 1990-ээд оны үеийг эргэн дурсахаар байлгаж чадсан гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. “Сэтгэлд тодхон харц”, “Ухаараач дээ, чи минь”, “Цаг нь болоогүй хайр”, “Хар шингээсэн харц” гэх мэт олон сайхан дуугаа эгшиглүүлсэн тус хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн гарч ирсэн нь энэ. Энэхүү тоглолтод “Хар сарнай”, “Хар тас”, “Дижитал” хамтлаг болон дуучин Ану, ВХ нар оролцож ая дуугаа өргөсөн юм. Түүнчлэн “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан “Сүнс” хамтлагийнхантай цуг “Нарлаг Монгол орон” шинэ дууг нь хамтарч дуулсан нь тоглолтын бас нэгэн сюрприз байлаа. Харин гавьяат жүжигчин Т.Ариунаа “Уур” хэмээх хит уран бүтээлийг нь хамтдаа дуулж, үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан юм. Нэгэн үдшийг хамтдаа дуулж, хөгжиж өнгөрүүлсэн “Сүнс” хамтлагийн залуус цаашид чанартай уран бүтээлүүдээрээ үзэгчдэдээ бэлэг барьсаар байх болно гэдгээ амласан. Тиймээс ахиж салахгүй , хамтлагийнхаа орон зайг хэвээр үлдээнэ гэдэгт итгэлтэй байж болох нь. Тоглолтын арын албыг “Никитон” хамтлагийн хөгжимчид хариуцаж ажилласан бөгөөд хөгжмийн найруулгыг “Чингис хаан” хамтлагийн хөгжимчин, дуучин Байдраг, ая зохиогч Ганг нар голлон даатгаж авчээ.

 Р.ЕСҮЙ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.