”EXTACY” хамтлаг он гараад бүрэлдэхүүнээ өөрчилнө

2011/12/23
Share |
Хүмүүс: EXTACY | 
”EXTACY” хамтлаг он гараад бүрэлдэхүүнээ өөрчилнө

MN25 телевизийн реалити шоунаас төрсөн охидын хамтлаг болох "EXTACY" хамтлаг хайрын дуу, стиль имижээрээ олныг биш ч охид хөвгүүдийн байлдан дагуулж байгаа. Гэвч тэдний авьяас чадвар, уран бүтээлийн чанарыг муучлах хүн цөөнгүй. "Mongolian music video awards"-ын тайзан дээр бүжгийн эвсэл, “ам барих” аргаараа онигоонд ороод авсан. Харин  продюссер нь болох дуучин Ж.Алтанцэцэг хамтлагийн найман бүсгүйг амаа олохгүй магтаж, арай л нүцгэлэх нь халаг юм болдог.

Харин тус хамтлагийн хамгийн нуруулаг, царайлаг гэгдэж байсан Жасмин уран бүтээлийн замаасаа хазайжээ. Харин үүнд хамтлагийн продюссер Ж.Алтаа тайлбар хийхдээ “Хамтлагт хорин нас ч хүрээгүй охид байгаа. Тэдэн дунд урлагийн хүн болно гэсэн зорилгогүй, сэтгэлийн хөдлөлөөр шоунд оролцсон, урлагийн хүн болохыг аав ээж нь зөвшөөрөхгүй байгаа зэрэг элдэв асуудал байгаа” хэмээжээ. Ямартай ч он дуустал тус хамтлаг долоон гишүүнийтэй байх бөгөөд он гараад хамтлагийн бүрэлдэхүүний тухай нухацтай бодож өөрчлөлт хийх гэнэ.

А.Чимгээ Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.