”Номин талст” ирэх жил 15 нас хүрнэ

2011/12/23
Share |
Хүмүүс:

Таван жил гаруйн хугацаанд хамтлагийнхаа уран бүтээлийг завсарласан залуус “Номин талст”-аа ихэд санасан бололтой. Тэгээд ч ирэх жил тус хамтлаг 15 нас хүрэх учраас авьяаслаг дөрвөн залуу эртнээс бэлтгэхээр шийдсэн гэнэ. “Номин талст” хамтлагийн 15 жилийн ойн баяр нь шинэ хэмнэл, өнгө төрхөөр үзэгч фэнүүдээ гайхуулах бөгөөд энэ бүхнийг зохион байгуулах шинэ продюссертой болсноо ч тэд дуулгав. Тэр нь шилдэг хөгжимчин, ая зохиогчдын нэг болох гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий ажээ. Хамтлаг, дуучдын уран бүтээлд хамтарч ажиллахын зэрэгцээ “Номин талст”-ын залуусыг ивээлдээ авсан тэрбээр 15 жилийн ойн баярыг нь сүр дуулиантайхан шиг хийхээ амласан гэнэ. Энэ ч утгаараа, тус хамтлагийнхан өнгөрсөн хугацаанд гаргасан хит дуунуудаа амьд хөгжимтэй бичүүлэхээр болжээ. 

Р.ЕСҮЙ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.