УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн МАН-аасаа урваж, АН-д орохоор хөөцөлдөж явна

2011/12/23
Share |
Хүмүүс: Ц.Даваасүрэн | 
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн МАН-аасаа урваж, АН-д орохоор хөөцөлдөж явна

Сонгуулийн сургаар УИХ- ын гишүүн дор бүрнээ л нүхээ малтаж эхэлжээ. Өрсөлдөгч хоёр нам нэг хөнжилд орж, МАНАН гэх нэг нэртэй болтлоо өнгөрсөн жилүүдэд ижилсэв. Тэр ч байтугай МАН-ын санаачилж хөдөө орон нутгаар хэрэгжүүлж буй “Ард түмнээ сонсъё” аяны зохиогч АН-ын дарга Н.Алтанхуяг гэж бодохоор аргагүй л нэг нам болохоор сэтгэл шуударсан гэлтэй. Сүүлдээ ч хэн нь аль намын гишүүн болох нь мэдэгдэхээ байлаа. Өнгөрсөн сонгуулиар АН-ын нэр дэвшигчтэй өрсөлдөж байсан олон хүн өнөөдөр энэ намын хаалгаар уралдан гүйн орж, бүр ирэх сонгуульд нэр дэвших эрхээ авах 50 сая төгрөгөө төлсөн байх юм. Гэтэл энэ нь улстөрчдөд хүртэл халдаж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Ардчилсан намд элсч байгаа сураг дуулдаж эхлэв. Тэрээр 2008 онд Хөвсгөл аймагт МАХН- аас нэр дэвшиж ялалт байгуулсан бөгөөд харин ирэх жилийн сонгуулиар түүнийг өрсөлдүүлэх завсар байтугай зай ч байхгүй болсон гэнэ. МАН-аас ирэх жил Хөвсгөлд УИХ- ын гишүүн Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Ерөнхий сайд асан С.Баяр, ТҮ-5 телевизийн захирал асан Д.Сарангэрэл, Улсын бүртгэлийн газрын дарга С.Мөнхбаатар зэргээс эхлээд горьдогсдын цуваа үргэлжилнэ. Иймд тэрээр арай шанстайг нь бодож, АН-д элсэн орж, дахин сонгогдохоор өөрийгөө худалдахаас ч сийхгүй явна.

Ц.Даваасүрэн
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kioolio ñîëü çàêëàäêè â òþìåíè Купить Греча БелинскР¸Ð¹ НаркотиРºÐ¸ в Ивделе Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в МариинсРº Купить закладкР¸ гашиш в Аше Купить МефедроР½ НаволокР¸ ЗакладкР¸ метадон в Горно-ал
IP:193.93.192.224  2018-01-25 12:13:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.