Ж.Алтанцэцэг ”Extacy” хамтлагийнхаа дууг ”өөд” нь татав

2011/12/23
Share |
Хүмүүс: EXTACY |  Ж Алтанцэцэг | 
Ж.Алтанцэцэг ”Extacy” хамтлагийнхаа дууг ”өөд” нь татав

“Making the Band-2” шоу нэвтрүүлгээс төрсөн “Extacy” хамтлаг уран бүтээлээс илүү шоу нэвтрүүлэг хэсч өөрсдийгөө таниулж яваа. Тус хамтлагийн продюссер Ж.Алтанцэцэг ч царайлаг найман охиноо чамгүй сурталчлан тэднийхээ өмнөөс дуулах нь холгүй зүтгэж буй. Тэгвэл гуравхан дуутай хэрнээ Сингапурт урилгаар очиж, тоглолт хийх болсон. Энэ охидтой хамт дуучин Ж.Алтанцэцэг ч аялахаар болсон гэнэ. Үүгээр ч зогсохгүй, шинэ дууг нь хамт дуулж хэрэндээ л “өөд” нь татахаар бэлтгэж байгаа аж. Реалити шоу дууссаны дараа хамт амьдрахаа больсон охид бүжгийн бэлтгэл, дууны бичлэгээс байнга хоцорч продюссерээ бухимдуулдаг боловч Ж.Алтанцэцэг тэдэнд “хайртай, дуртай” хэмээн хаа сайгүй зарласаар л...

Р.ЕСҮЙ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.