Нэг хэсэг уран бvтээлээ орхиод бизнес хөөж одсон дуучин бүсгүй өдгөө шинэ цомгийнхоо ажилд ханцуй шамлан орж байгаагаа бардам нь аргагүй хэлж байна. Тэрээр яруу найрагч Ш.Гүрбазартай нөхөрлөж, олонх дууныхаа шүлгийг бичүүлсэн бөгөөд цоо шинэ сюрприз барих гээд өдрийн бодол, шөнийн зүүд болж яваа юм байх. Номико энэхvv цомогт орсон дуунуудаа “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Ган-Эрдэнэ нартай хамтарч дуулах бодолтой байгаагаа ч нуусангүй. Улмаар рок попын урлагт олон залуу уран бүтээлчийг гаргаж ирсэн Төрийн соёрхолт Д.Болдыг түшиж, уран бүтээлийнхээ менежментийг хийлгэх аж. Дуучин бүсгүй цомгийнхоо дууны зургийг өнгөрсөн зун Европт авахуулсан аж.
А.Чимгээ.Factnews.mn