Дэлхийн цомоос алт авсан Н.Түвшинбаярыг Ц.Цэнгэл гишүүн буцаагаад авав

2012/01/06
Share |
Дэлхийн цомоос алт авсан Н.Түвшинбаярыг Ц.Цэнгэл гишүүн буцаагаад авав

Дөрвөн ой давхцсан өнгөрсөн наадмаар олимпын аварга Н.Түвшинбаяр дөрвийн даваан гарьд Ц.Содномдоржид гуядуулан унасан. Асарт том хултай айраг барин сууж байсан гишүүн Ц.Цэнгэл “Миний бөх уначихлаа. Энэ наадмыг үзэхгүй" хэмээн хултай айргаа асгаад гарч одсон юм. Уг нь олимпын аварга Н.Түвшинбаяр Ц.Цэнгэл гишүүний бөх хэмээн яригдаж байсан авч өнгөрсөн наадмаас хойш тэр хоёрын холбоо тасарчээ. Ц.Цэнгэл гишүүн ч гэсэн “Н.Түвшинбаяр явахгүй нь миний бөх биш шүү. Харин Могод сумын харъяат улсын начин Э.Энхбат сайн барилдаад байна. Түүнийг өөд нь татна” хэмээн уяачидтай ярьж явжээ. Тэгтэл БНСУ- ын Чэжү хотод болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд -100 килограммын жинд Н.Түвшинбаяр хамгийн хатуу самар гэгдэх, эзэн орны бөх, Дэлхийн аварга Хванхи Тэ-г дэвжээн нь буулган авч "Дэлхийн цом”-ын аварга боллоо. Ингэснээр тэрээр дэлхийд чансаагаараа дөрөвдүгээрт бичигджээ.

Үүнийг хамгийн түрүүнд сонссон Ц.Цэнгэл гишүүн "Миний бөх түрүүлчихлээ” хэмээн цагаан ордноор оргилуун дарс буудуулж баахан баярласан байгаа юм. Үүгээр ч зогсохгүй Н.Түвшинбаярт “Lexus-570” жийп авч өгөхөө амлан ар гэрийг нь эргэж тойрчээ. Булганаас гурван удаа сонгогдсон Ц.Цэнгэл гишүүнийг их баян хүн гэдэг. Таалагдсан хурдан буянаа 200-300 сая төгрөгөөр худалдаад авчихдаг. Саяхан Булган аймгийн төвд удирдпагын ордон барихад тэрээр 1 тэрбум төгрөг хандивласан гээд түүний аархуу занг тоочоод байвал баршгүй. Энэ мэт эд мөнгө нь баггаж ядсан эрхмүүдийг АТГ-ын шинэ дарга Н.Ганболд “бөгсийг” нь ухаад байхад их юм илэрнэ дээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser купить ЛСД Сысерть купить жидкий экстази Тайшет Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Горно-ал
IP:185.250.42.16  2018-08-29 09:29:38
зочин Балиар бузар сэжгийн нөхөр Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээг хувьдаа авчихсан байгаамдаа буцааж улсад өг муу луйварчин Цэнгэл.
IP:202.179.31.55  2019-08-09 12:36:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.