С.Баяр саналын хуудас салам будлиулдаг автомат машиныг Америкаас авчирчээ

2012/01/06
Share |
Хүмүүс: Баяр Санж | 
С.Баяр саналын хуудас салам будлиулдаг автомат машиныг Америкаас авчирчээ

 УИХ-ын 76 мулгуу сонгууль дөхөөд ирэхээрээ уралдаж, ухаанаа сийлж эхэллээ. Эхний ээлжинд өөрсдөдөө шавар хаадаг улстөрд орж ирж буй хүчтэй залуусыг цуппаридахын тулд орон нутгийн болоод УИХ-ын сонгуулийг хамтад нь явуулахаар болов. Харин дараагийнх нь бол тэд сонгуулийн санал хураах автомат машин гадаадаас өндөр үнээр оруулж ирж, сонгуулийг жинхэнэ луйвардах аргаа аль хэдийнэ ханцуй дотроо наймаалцан тохирчээ. Санал хураах автомат машиныг дэлхийн хөгжилтэй орнууд ажлаа хөнгөвчлөхийн тулд бүтээсэн ч хүн зохиож, хүн удирддаг юм хойно ямар ч булхай хийх боломжтой.  Нэг ёсондоо анх программыг нь хийхдээ л луйвраа эвтэйхэн шургуулчихдаг гэнэ. Хоёр жилийн өмнө Америкт энэхүү санал хураах автомат машиныг Ерөнхийлөгчийнхөө сонгуульд хэрэглэсэн бөгөөд Арканзас мужид явуулсан саналын хуудаснаас 18 мянган санал сох дутсан удаатай. Одоо хүртэл энэ асуудлыг шалгаж байгаа бөгөөд хараахан буруутай этгээдийг нь тогтоогоогүй байна. Саяхан энэ машиныг нэгэн жижиг сонгууль дээр туршиж үзсэн бөгөөд ямар ч будлиангүй, явдаг гэж олон нийтэд магтахаа Сонгуулийн ерөнхий хорооныхон мэдэлгүй яахав.

Харин жинхэнэ луйвраа УИХ-ын сонгуулийн өмнө хийх тул урьдчилсан энэхүү санал хураалт нь зөвхөн өнгөлөн далдлалт гэнэ. С.Баяр биеэ эмчлүүлэх нэрийдлээр байн байн Америк руу гүйгээд байсны учир ч ийнхүү  тодорхой болж байна. Тэрээр Америкт хэрэглээд будлианы эзэн болсон энэхүү автомат машиныг оруулж ирэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэж улстөрийн хүрээнийхэн шивнэлдэж байна. Экс Ерөнхий сайд С.Баяр сонгууль будилантуулахын “мастер". Харин одоо тэрээр өөрийнхөө өмнөөс бөөн будлиан гаргадаг автомат машин "тоглуулахаар” болжээ. Санал хураах автомат машин нь саналын дүнг гаргасны дараа будлиан боллоо гэхэд тэд амьгүй техник рүү чихэхээ аль эрт цээжиндээ тооцоолчихоод, өөрсдийнхөө ялалтыг тэмдэглэж вискидэж эхэллээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.