Ё.Отгонбаярын ёо ёотой гажиг шийдвэр багш нарын нервээр хэд хоног наадах вэ?

2012/01/06
Share |
Хүмүүс: Отгонбаяр.Ё | 
Ё.Отгонбаярын ёо ёотой гажиг шийдвэр багш нарын нервээр хэд хоног наадах вэ?

Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярыг салбарынхан нь “ёо ёо- той сайд" гэх болжээ. Тэрээр энэ салбарыг тэргүүлснээсээ хойш энд тэндхийн хүлээн авалт л хэсдэг ажилтай болсон бөгөөд ачааллаа дийлэхээ больсон сургуулийн хаалгаар багтаж ордоггүй гэнэ. Ийм амьдралаас тэс хөндлөн атлаа боловсролын салбарыг өөрчилж шинэчилнэ хэмээн өрөөндөө баахан бичиг цаас дэлгэнхэн суудаг байна. Хамгийн сүүлд гэхэд л тэрээр ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг бачимдуулсан нэгэн шийдвэр гаргажээ. Аль тэртээ социализмын үеэс л ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг сурагч хэмээн нэрлэх болсон. Сурагч хэмээн нэрлэх саналыг тухайн үеийн эрдэмтэн мэргэдээр судлуулж, олон cap ярилцсаны эцэст хамгийн зөв хувилбар хэмээн тогтоосон байдаг. Гэтэл тэрээр гэнэт ухаан орсон хүн аятай олон жил хэрэглээд дадчихсан сурагч гэсэн үгийг хасч, хүүхдүүдийг дэвтрээ хаяглахдаа “суралцагч” гэж нэрлэх шийдвэр гаргасан байна.

Энэ шийдвэрээ тэрээр ирэх оны эхнээс мөрдүүлэхээр улайрч байгаа гэнэ. Сурагч гэсэн нэрийг хайрлахдаа эрдэмтэн мэргэд хэлэлцэж баталж байсан бол суралцагч гэсэн ёо ёо- той нэрийг Ё.Отгонбаяр өрөөндөө сууж байгаад л гэнэт гаргачихсан байна. Ийм нэгэн ёроолгүй тэнэг сайд Ё.Отгонбаяр УИХ-ын гишүүн болно хэмээн Булганаар ёолж явна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.