Рагу: 40 настай ч ийм мундаг дуучин үзээгүй

2012/01/06
Share |
Хүмүүс: Ж Алтанцэцэг | 
Рагу: 40 настай ч ийм мундаг дуучин үзээгүй

Монголын рок попын ертөнцтэй ажил, амьдралаа холбосон хөгжмийн найруулагч Рагу дуучин С.Наранг шүтэн биширдэг гэнэ. Энэ тухайгаа саяхан хэвлэлийнхэнд дэлгэсэн бөгөөд жинхэнэ нэр нь Рагураман гэдгийг ч онцлохоо мартсангүй. “Би монгол хүн биш. Энэ миний эх орон ч биш. Гэхдээ би 40 настай мөртлөө ийм мундаг дуулдаг эмэгтэйг үзээгүй. С.Наран шиг чадалтай дуучин манай Сингапурт ч байхгүй. Ёстой л, жинхэнэ монгол мэдрэмж, дуучин хүний зүрх сэтгэл түүнд бий” гэж ирээд л урмын үг хайрлаагүй аж. тэрээр шинэ цомгийнх нь дуунуудыг бичиж байхдаа эгээтэй л түүнд хайр зарлаагүй юм байх. Харин дуучин бүсгүй уран бүтээлийн асуудлаас болоод Рагутай муудалцаж, бараг л барилцаж авахаас наахнуур бужигнасан ч хэн хэндээ буулт хийгээд эвлэрсэн гэдэг. Өдгөө 40 насны босго шүргэж яваа дуучин бүсгүйн хоолойн цар хүрээ, авьяас чадвар “бүлтгэр” Рагуг бишрүүлсэн нь бараг анхны тохиолдол гэсэн шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.