Хүмүүс: |
"Монгол тамхи со"-ийн захирал өдгөө УИХ-ын гишүүн Д.Дашдоржийн нойр хулжаад хэцүү байгаа гэнэ. Сүлийн үед УИХ-ын сонгуульд архи тамхины бизнес эрхэлдэг хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй энэ төрлийн бизнесийн үйл ажиллагаатай нөхдүүдийг улс төрөөс зайлуулах хэрэгтэй гээд л хэсэг пижигнээд намжсан ч мань хүнийг шоконд оруулсан сурагтай. Ямартай л ангийн андуудаа энэ хуулийг батлуулахгүйн тулд чухам л эр хүний 13 мэхийг хэрэглэсэн юм байх.