С.Батболд ”Баярлалаа” гэсэн бол баатар болох байлаа

2012/01/07
Share |
Хүмүүс: С.Батболд | 
С.Батболд ”Баярлалаа” гэсэн бол баатар болох байлаа

Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгд­­сэний дараа Ерөнхий сайд С.Батболд үүнд харамсч бай­гаа­гаа илэрхийллээ.
МАН, АН Засгийн газарт хамтарч ажилласнаар Монго­лын хөгжилд шийдвэрлэх нөлөө­тэй олон алхмуудыг хийж, түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэдгийг одоо, ирээдүйн аль ч цаг үед монголчууд хүлээн зөвшөөрөх нь гарцаагүй биз ээ. Мөн энэхүү хамтрал, нэгдлийн гэрэл, сүүдрийг ч дүгнэн цэгнэх нь тодорхой юм.
Ардчилсан нам түүхэн үүргээ гүйцэтгэлээ гэж үзэж, ард түмэн сонголтоор оноогдсон сөрөг хүчний байр суурин дээрээ очиж байгааг буруутгах, тэр тусмаа болчимгүй гэж хэлэх нь учир дутагдалтай. Ерөнхий сайд С.Батболд тэдний эл алхам эрх зүйн талаас хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчиж байгааг сануулсан нь зүйн хэрэг боловч уг засаглалын хэлбэр өөрөө гэрээ битгий хэл хууль зөрчин байгуулагдсаныг ч санах хэрэгтэй юм. Хамтран ажиллаж, олон түүхэн шийд­вэрүүдийг амжилттай хэрэг­жүүлж, улс орны ирээдүйд хаал­га нээж өгсөнд нь харин ч Ардчилсан намд “баярлалаа” гэж хэлээд улс төрийн эр зориг гаргаж буйд нь “Баяр хүргэе” гэсэн бол С.Батболд том харагдах байлаа.

МАН болон АН сонгуулийн марафоноо эхлүүлснээ аль аль нь албан ёсоор зарласан хэрнээ хамтарсан хэвээр байх нь угаа­саа гайхаш төрүүлж байсан. Бүрэн эрхийн хугацаанаас үлдээд байгаа зургаан сар бол хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дутууг гүйцээхэд биш сонгуулийн бэлтгэлд зориулагдана гэдэг нь ч ойлгомжтой байхад танхим тарсанд харамсах нь үнэмшил багатай туслаа.

Харин МАН-ын даргын хувьд хувь улстөрчийнхөө үүд­нээс харамсах зүйл нь гэвэл дараагийн Засгийн газрын асуудал өөрөөс нь үл хамааран зайлшгүй хөндөгдөх болсон явдал биз ээ. Ардчилсан намын сайд нарын суудлыг нөхөж, тэргүүнээр нь тэр өөрөө үлдэх эсэхийг С.Батболд шийдэх биш МАН-ын эрх барих бай­гуул­лагын хүрээнд ярих нь тодорхой бололтой.

Ардчилсан намынхны хувьд албан тушаалыг биш ардчиллын үнэт зүйл, өөрийн үзэл баримтлалаа хадгалж үлдэх шийдвэрийг гаргасанд Н.Алтанхуяг даргадаа талархал илэрхийлж байна. Намаа байр суурь, үнэт зүйл дээр нь авч үлдэх шийдвэр гаргасан Н.Алтанхуягтай одоо ҮЗХ хариуцлага тооцох шаард­лагагүй болж, сонгуульд түү­гээр удирдуулан орох итгэл үнэмшил дээр санал нэгдэх төлөвтэй байна. Нөгөө талаас Ардчилсан нам сөрөг хүчний улс төрөө дээрх мэдэгдлийн хамт албан ёсоор эхлүүлэх шиг боллоо. Учир нь тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат АН-ын дээрх шийд­вэрийг танилцуулах үеэ­рээ “иргэдийнхээ улс төрийн эрх чөлөөг буугаар булааж авсан төр засагтай ор­ныг ардчилсан засаглалтай гэж хэлэх боломжгүй. Ард­чил­сан нам ардчилсан Ерөнхий­лөгчийн гаргаж ирсэн, одоо жинхэнэ ардчилсан засаглалыг тогтоож чадна” гэж мэдэгджээ. Ардчилсан нам МАН-тай хамтарсны сүүдэрт долдугаар сарын 1-ны хэрэг явдалд улс төрийн дүгнэлт хийх эр зориг, иргэдийн эрх, эрх чөлөө­ний асуудал булингартаж байс­ныг үүгээр далд сануулж, сөрөг хүчний байр сууриа илэрхий тодотгосон алхам гэж үүнийг олон нийт хүлээж авч байна. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам сөрөг хүчний байр суурь, дуу хоолойгоо бооми­луулах шалтгаан нь Засгийн газар, төрийн албаны хүрээнд МАН-тай хамтарч байсантай холбоотой билээ. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд Ардчилсан нам нэгдсэн бодлогогүй оролцож, гишүүн сайд нарынх байр суурь үнэгүйдэж эхэлсэн гэдэг шүүмжлэл, бухимдал энэ удаад Н.Алтанхуягийн эрс шийдвэрт нэлээдгүй нөлөө, шахалт болсон нь эргэлзээгүй болов уу. Юутай ч гишүүд, дэмжигчид, олон нийтийн зүгээс багагүй хугацаанд хүсч, шаардаж байс­ан улс төрийн шийдвэрийг Ард­чилс­ан нам ийнхүү гарга­санд харамслаас илүүтэй талар­хал зохих байх аа.

З.Боргилмаа

 Эх сурвалж: "Ардын эрх" сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
cbkkxmyc mYdAEgbkrtggemjhls, [url=http://orpdldtxlaik.com/] orpdldtxlaik[/url], [link=http://gycpnfpvetry.com/ ]gycpnfpvetry[/link], http://qsabzazbwcjn.com/
IP:46.161.9.32  2016-10-29 08:37:19
DorothyDor wh0cd202195 order tretinoin cream levitra on line buy furosemide where can i buy elimite generic advair visit your url cipro 500 mg
IP:46.161.9.24  2017-01-20 18:40:35
DorothyDor wh0cd202195 cialis tablet
IP:46.161.9.24  2017-02-28 11:30:48
Guadalupe A few months 20 mg accutane per day vyznamAlmost every drop of fuel used by U.S. forces in Afghanistan comes from Russia and other former Soviet countries, most of which Russia still has considerable sway. The U.S. purchased roughly 22 million gallons of fuel for U.S. troops in Afghanistan in June alone, which officials say was an average month. acyclovir cream for cold sores dosagePlanning regulation provides plenty of sites for new housing, but the big house-builders, as their annual reports make clear, are more interested in increasing their land banks and profit margins than in building houses on the scale needed. Taylor Wimpey continues to prioritise both short- and long-term margin performance ahead of volume growth. Persimmon and Redrow give priority to building their land banks. Releasing more greenfield land will not lead to more houses being built: the same number will be built, but in the countryside rather than in towns. olanzapine 10 mg for depressionRepublicans are deeply divided over their tactical approach,with House Speaker John Boehner unable to control his membersand increasingly portrayed by Tea Party activists as an enemyfor trying to avoid linking the fiscal showdowns to the healthcare law. Boehner and other members of the House leadershiptried unsuccessfully to avoid tying the funding and debt ceilingmeasures to Obamacare. how much does prevacid costThe drugmaker said on Thursday that updated data from aclinical study showed its experimental product, sapacitabine,has activity against a majority of ovarian cancer samples takenfrom patients, including resistant tumors. The drug is currentlybeing tested in late-stage studies as a as front-line treatmentfor acute myeloid leukemia in the elderly. remeron price canada”A debt ceiling increase at only six weeks tied to budgetnegotiations would put us right back where we are today in justsix weeks, on the verge of Thanksgiving and the obviouslyimportant shopping season leading up to the holidays,” Carneysaid.
IP:5.188.211.26  2017-05-29 17:24:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.