Сарнай, Болороо хоёр телевизийн эфирээр ”хэрэлдэв”

2012/01/07
Share |
Хүмүүс: Ц.Сарнай |  Эмоушн | 
	 Сарнай, Болороо хоёр телевизийн эфирээр ”хэрэлдэв”

Рок поп урлагт хувь нэмрээ оруулж яваа цөөхөн эмэгтэй хамтлагийн нэг нь “Sweetymotion” юм. 30 нас шүргэж буй царайлаг, гоолиг гурван бүсгүйн уран бүтээлийг хөгжмийн зохиолч, дуучин Б.Чинбат өнөө хэр нь хариуцаж буй. Ц.Сарнайтай гэрлэж, үрийн зулай үнэрлэсэн продюссер залуу маань өөрийн бие даасан тоглолтыг гурван өдөр хийж, бүр төрийн ордныг хүртэл эзэгнээд авсан. Харин тэр хойгуур нь “Sweetymotion” хамтлагийнхан янз бүрийн нэвтрүүлэг хэсч, баахан дурсамжаа сонирхуулж суусан юм. Энэ үеэр хамтлагийн ахлагч Э.Ганболор продюссерээ ихэд магтаж “Чинбаа одоо манай хамтлагаас салах нь өнгөрсөн. Сарнайтай суусан юм чинь өөр хаачих билээ дээ. Хэрэв тэр ажиллахаа больчихвол Сүндэрээ бид хоёроос гадна эхнэр хүүхэд нь өлсөнө шүү дээ” хэмээн хөөрхөн шоглов. Ц.Сарнай ч ихэд ичингүйрэн эр нөхрөө өрөвдсөн үү, яасан. “Чинбаа маань арай ч тийм зан гаргахгүй ээ. Өдий хүртэл хамт байсан юм чинь яалаа гэж орхих билээ. Бидэнд илүү дутуу юм байхгүй. Ихийг хүсч, үхэх гэж байгаа юм шиг ажиллахгүй. Үр хүүхдийнхээ төлөө л зүтгэнэ” гэж тайлбар хийлээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.