Г.Алтантүрүү: Тунгалаг хандивийн мөнгөнөөс надад арван саяыг өгсөн

2012/01/11
Share |
Хүмүүс: Алтантүрүү | 
Г.Алтантүрүү: Тунгалаг хандивийн мөнгөнөөс надад арван саяыг өгсөн

Бурхан болсон Б.Тунгалаг бүсгүйн туулсан  амьдрал ч бас таны зүрхэн дээгүүр тод үлдээсэн байх?
-Тунгалаг бол гайхамшигтай бүсгүй. Ер л Тунгалагийн тухай ярих гэхээр, жаахан бодохоор л уйлчих гээд байдаг юм. Хоёр хүү нь одоо аав дээрээ байгаа. Тунгалаг өөрөө хэлж байсан даа. "Би хоёр хүүгээ дүү нартаа үлдээхгүй ээ, асрамжийн газар өгнө" гэж. Кино гарахад дүү нар нь надаас мөнгө нэхсэн, хамаагүй би өгнө гэсэн. Аав дээрээ очсонд маш их баярлаж байгаа. Тэр муу нөхөр  байсан байж болно, зөндөө тийм нөхрүүд байгаа, гудамжаар дүүрэн бий. Харин тэр муу аав биш байхгүй юу. Хоёр хүү аав дээрээ  очно гэдэг асрамжийн газраас мянган бээр мянга байтугай хэдэн зуун сэтгэлийн бээрээс  илүү дотно. Тунгалагийн хамгийн бага дүү Мөнхтулгатай уулзсан. Энэ дашрамд бас Мөнхтулгыг надтай яаралтай ирж уулзаач гэж хүсч байна. Яг энүүхэндээ гэж хэлэхэд Б.Тунгалаг өөд болохоосоо өмнө хүмүүсээс ирсэн хандиваас надад баярласнаа илэрхийлж  10-н сая төгрөг өгсөн. Би тэр үед аваагүй. Одоо бодоход авдаг л байж. Тэгээд хоёр хүүхдийнх нь нэр дээр хадгаламжинд хийчихсэн бол хэрэг болохгүй юу. Эмэгтэй дүү нар нь хамаг мөнгийг нь үрж, байрыг нь хүртэл үрэн таран хийчихээд алга болчихсон, олдохгүй байгаа юм билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.