Дур эзнээ голдоггүй болохоор яалтай ч билээ дээ

2012/01/11
Share |
Дур эзнээ голдоггүй болохоор яалтай ч билээ дээ

МАК-ийн эзэн Нямтайширийн хү Н.Номтойбаяр хэзээ МАН-д элссэн нь тодорхойгүй. Нэг л өглөө  МАН-ын шинэхэн гишүүн болсон тэрбээр өдгөө Дорнодод нэр дэвшинэ гээд төлөвлөчихсөн ирээдүйн их хурлын гишүүн гээд бүр дүрдээ итгэчихсэн гүйж яваа. Түүнээс болж Ц.Шинэбаяр гишүүн  урваж шарваж "Нямтайшир мөнгөө зодчихоор надад боломж олдохгүй өөр намаас нэр дэвшихээс" гэж барьц алдан Н.Энхбаярыг даган МАХН-ын нэрийг авах гэж хэсэг гүйснээ сүүлдээ тусдаа нам байгуулсан.

  Уг нь бол Ц.Шинэбаяр гишүүн хичнээн урваж шарвасан ч Н.Номтойбаярын хажууд хийсэн ажил, хэлэх үгтэй хүн. Гээд яахав сонголт түүнийх байсан юм чинь… Энэ тэр гэж буруутгах нь илүүц хэрэг болох биз. Харин эцгийнхээ далбаан доор МАН-д шургалсан эл залуу өдгөө МАН-ын Нийгмийн ардчилал залуучуудын холбооны МАН-ынхаар бол Удирдах зөвлөлтэй дүйцэхүйц албанд нь орчихсон таваргаж яваа. Сайн эцгийн нэрийг худалдаж Монголын улстөрд орохыг санаархагч тэрбээр хувь хүнийхээ хувьд ч төдийлөн сайн хүмүүн биш. Байсхийгээд л охид хүүхний маргаанд нэр нь сонсогддог түүнийг Монголын төрийг түшилцэнэ гэхээр нэг л бүрхэг.  Уг нь Н.Номтойбаяр их л гоё нэртэй залуу.

   Гэвч нэр шигээ номтой даруу нэгэн биш гэдгийг олон хүн хэлдэг. Чухам л далбаан дор далдагнагчдын тод жишээ. Ер нь бол Монгол алт компани эрийн сайндаа гэхээсээ эх орны баялгийг ганц нэг хүн завшин хөлжихийн тод илрэл бас жишээ гээд хэлчихэд буруудахгүй. Ингээд бодохоор Н.Номтойбаяр Монголын ард түмний баялгаар дулдуйдан Монголын төрд багтахыг санаархагч болж хувираад байгаа юм. Зөвхөн ганцхан жишээ дурдахад л  "МАК" компани  МАН-ын Тусгаар тогтнолын ордонг барихад нэг тэрбум төгрөг хандивласан юм гэсэн. Мэдээж энэ их мөнгөний цаана эрх мэдэл ашиг сонирхол нуугдаж байгаа нь хэнд ч тодорхой. Тиймдээ ч одоогийн сонгуулийн хуулиар бол хэрийн аавын хүү нэр дэвшиж гишүүн болох нь байтугай нэр дэвших эрхээ авахад хүртэл хэцүүхэн болоод байгаа энэ үед  аль эрт нэр дэвших тойргоо сонгоод сурталчилгааны ажлаа эхлүүлээд явж байгаа нь хэнд ч ойлгомжтой.

  За энэ ч яахав. Баян хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү бидэнд хамаатай биш гэж бодхоор төр барилцах гэж буй энэ эрхэм маань гэр бүлийн асуудал дээрээ тун ч тогтворгүй нэгэн гэдэг. Байнга л хүүхэн шуухантай холбогдож найз бүсгүйчүүдээ сальфетка мэт сольдог энэ эрхэм дөнгөж 17-хон настайдаа өөрөөсөө  эгч Уянга гэгч бүсгүйтэй  гэр бүл бололцож хөөрхөн хүүгийн аав болсон тэрээр өөрийн хүүгээ төрсөн эцгийнхээ нэр дээр бүртгүүлж өнөөдрийг хүртэл хүүтэйгээ ах дүүгийн харилцаатай  байдаг.  Монголчууд бидний эртнээс  мөрдөж ирсэн биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэх  сайхан үг  байдаг.  Гэрээ байтугай өөрийгөө засч амжаагүй эл залуугийн санаархал  Монголын төрд хэтэрхий балчирдахаар… Гэхдээ дур эзнээ голдоггүй болохоор яалтай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.