Эрдэнэтийг эзлэх ГОК-ийнхны муйхарлал

2012/01/11
Share |
Хүмүүс:
Эрдэнэтийг эзлэх ГОК-ийнхны муйхарлал

Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр нь Монгол улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлэгч гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гэвч тэр үйлдвэрийг толгойлж суугаа Архангайн гэх фракцынхан сүүлийн үед Улсын үйлдвэрт ноёрхлоо тогтоогоод зогсохгүй, аймгийнхаа Засгийн эрхийг ч гартаа авахаар улайрч эхлээд буй гэнэ. Өнгөрсөн есдүгээр сард Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатыг Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал гэгч нөхөр зодож, хамаргүй болгох дөхөж, хууль хяналтын байгууллагад хандаж багагүй хөгөө чирсэн бол өнгөрсөн сард Засаг даргыг суудлаас нь ховхлох ажилд ГОК-ийнхон үйлдвэрээрээ хөдөлсний ачаар амжилтад хүрсэн байна. Засаг дарга Д.Оюунбатыг унагах есөн үндэслэл гэгчийг гаргаж тавьсан Иргэдийн хурлын 13 төлөөлөгчийн дийлэнх нь Эрдэнэт үйлдвэрийнхэн, мөн Ч.Ганзориг захирлын ачаар Орхон аймагт өөрийн гэсэн байр сууриа олсон Архангайхан байсан аж.


Засаг даргаа суудлаас нь ховхлоогүй байж, оронд нь Эрдэнэт үйлдвэрийн Хөгжил эрхэлсэн орлогч захирал Ц.Бат-Энхийг томилох талаар аль эрт шум дэгдээж амжсан. Тэр ч байтугай аймгийнхаа Иргэдийн хурлын төлөөлөгчид рүү утасдаж, Оюунбатын эсрэг кноп дарахгүй бол Эрдэнэт үйлдвэрт ажилладаг садан төрөл, найз нөхдийг чинь хална шүү хэмээн сүрдүүлж байсныг баримттайгаар нотлох хүн ч бий юм. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Жаргалсайхан руу утасдаж “Оюунбатын эсрэг санал өгөхгүй бол чиний найз Баяжуулах үйлдвэрийн дарга Батмөнхийг ажлаас нь хална шүү” хэмээн сүрдүүлсэн гэдгийг ч эх сурвалж өгүүлж буй билээ. Уг нь Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчийн 31 суудлын 27 нь Ардын намынх байсан ч 15 төлөөлөгч намаас томилогдсон Д.Оюунбатын эсрэг гар өргөжээ. Тиймээс 2012 оныг Д.Оюунбат дарга Ерөнхий сайдын “олонхийг саналыг хүндэтгэж, огцор” гэсэн шийдвэрийг хүлээн авснаар угтсан гэдэг. Одоогоор Засаг даргын орлогч П.Пүрэвдавга “орлон тоглогч”-оор ажиллаж байгаа ч Эрдэнэт үйлдвэрийнхний аймгийнхаа Засгийн эрхийг авах санаархал хэвээр байна.
 
Эрдэнэт үйлдвэрийн хөгжил эрхэлсэн захирал Ц.Бат-Энхийг Засаг дарга болгохоор яригдаж байснаа Үйлдвэрлэл эрхэлсэн захирал З.Ганбаатарын нэр саяхнаас маш тод сонсогдож эхэлсэн сурагтай. Гэвч Эрдэнэт үйлдвэрээс орж ирж буй хүмүүсийн хувьд сонгогдох эрсдэл нам талаасаа бага байгаа тул Орхон аймаг дахь Гаалийн газрын дарга Б.Винтовыг зүтгүүлэхээр ярилцсан талаар эх сурвалж өгүүлэв.
 
Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч. Ганзориг Архангайгаас 2012 оны сонгуульд нэр дэвшихээр оны өмнө өөрийн FR-аа хийж багагүй мөнгө зарцуулсан ч оны өмнөхөн тус үйлдвэрийн зөвлөлийн хурлаар суудалдаа үлдэхээр болсон билээ.  УИХ-ын гишүүнээс хэд дахин илүү унацтай үйлдвэртээ эргэн томилогдсон дарга мэдээж Сонгуулийг орхихоор шийдсэн биз. Гэвч тэрээр Орхон аймагтаа, Эрдэнэт хотдоо өөрийн ноёрхлоо бүрэн тогтоохын тулд эр хүний 13 мэхээ хэрэглэж, хэрэг болгон “ чирж” ирсэн хэдэн хиа нарынхаа ачаар тус аймгийн даргын суудлыг гартаа оруулахаар улайрч байгаа гэдгийг орон нутгийнхан нь баталж байна. Улсын үйлдвэрийг эзэгнэчихээд төрийн байгууллагыг нь эзэгнэх гэсэн Ч.Ганзоригийн ёстой л шунал нь ихдэж, шулам болох тал руугаа дөхөж буй бололтой.
 
Ийнхүү жалга довны үзэлд эзлэгдсэн Эрдэнэтчүүд хэнд ч хандахаа мэдэхээ больсон сурагтай. Иргэдийн төлөөлөгчид нь нэгэнт Эрдэнэт үйлдвэрийн гарт орчихсон болохоор одоо Засаг даргыг Ардын нам нь зөв хүнээ сонгож тавиасай хэмээн залбирч суух нь үлдсэн гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hanala Hard24 7 biz Купить ГанджубР°Ñ Тайшет Купить закладкР¸ трамадоР» в МахачкаР»Ðµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Чулыме Купить закладкР¸ метадон в Истра-1 Лсд закладкР° Спайс купить саратов Купить IKEA КремёнкР¸ Phalaris arundinacea Гашиш отзывы Spice it МарихуаР½Ð° растениРµ Купить закладкР¸ героин в СухиничР¸ Купить Айс Лянтор Купить спайс воронеж Купить героин в ПартизаР½ÑÐº Купить закладкР¸ трамадоР» в Кстове ПролечкР° шишек видео ТаблеткР¸ тарена Купить закладкР¸ стаф в ПетропаР²Ð»Ð¾Ð²ÑÐºÐµ-Ð
IP:141.101.132.225  2018-02-08 16:21:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.