Дуучин М.Нара: Чаддаг юм бол над шиг бай л даа

2012/01/12
Share |
Хүмүүс: Нара | 
Дуучин М.Нара: Чаддаг юм бол над шиг бай л даа

Хүн бүр адилгүй. Олноос онцгой нэгэн бүсгүйг Factnews.mn сайт ярилцлагынхаа зочноор урилаа.  Энэ хүн бол Мөнхтөрийн Нарантуяа буюу олны нэрлэдгээр дуучин Нара. Бидний яриа дуучин бүсгүйн хэвтэн эмчлүүлж буй эмнэлэгийн платанд өрнөсөн юм. Элдэв чимэггүй, энгийн байхдаа үзэсгэлэнтэй харагдах Нарагийн яриа түүнлүгээ  сонирхолтой.

 Шинэ оны мэнд. Бие тань сайжирч байна уу?
Баярлалаа. Бие дажгүй ээ, одоо сайжирч байгаа. 
Хэзээ эмнэлэгт хэвтсэн бэ? Нараг эмнэлэгт хэвтсэн гэхээр юу нь өвдсөн юм  бол гээд л гайхаж бас санаа нь зовох хүмүүс олон байгаа байх?
Эмнэлэгт хэвтээд долоо хонож байна. Оны өмнө осолд ороод нуруугаа гэмтээчихсэн юм. Тиймээс одоо  бариа заслын эмчилгээ хийлгэж байгаа . 
Яаж яваад ийм юм болчихов оо?
Нэгэн шинэ жилийн баярт дуулахаар явж байгаад осолд орсон. Тухайн үед тус байгууллагаас гаргаж өгсөн унаагаар явж байсан юм.
Эмнэлэгт хэвтсэн ч найз нөхдийн хөлд дарагдаад өвчнөө мэдрэх сэхээгүй сэтгэл сэргэг байгаа бололтой?
Мэдээж найзууд маань ирж байгаа. Өчигдөр орой л гэхэд нэг хэсэг нь ирчихээд явсан. Үнэндээ өвдөж ядарсан үед найз нөхөд, хүмүүсийн хандлага маш их сэтгэлийн хүч хайрлах юм аа.


Найз нөхөд гэснээс Нара, Батушкагаас салснаас хойш хэн нэгэнтэй нэр холбогдож сонсогдсонгүй. Одоо хүртэл найз залуугүй яваа гэсэн үг үү?
Одоогоор найз залуу байхгүй ш дээ. 
Мэдээж уулздаг залуу бол байгаа байх?
Уулздаг залуу ч байхгүй ээ. Харин уулзъя гэсэн залуу бол байгаа.
“Нэр дэвшигчид” бол байгаа юм байна,тийм үү?
Хэ хэ. Би нэг их хүн нэр дэвшүүлээд байхаар мундаг хүн биш л дээ.  Гэхдээ тодорхой хэмжээнд утсаар ярьж, мессэж бичдэг залуучуудаасаа сонгож болзоонд явна биз дээ. Мөн дээрээс нь ямар ч хүний сэтгэлд  төсөөллийн залуу гэж байдаг. Тэрхүү төсөөлөлтэй минь дөхөж очих залууг л сонгож  найзлана шүү дээ. Түүнээс биш огт танихгүй хүнтэй шууд уулзаад найзлана гэдэг утгагүй. Тиймээс дээр хэлсэнчлэн утсаар ярьж, мессэж бичдэг залуучууд бол байгаа байгаа. 
Та сая төсөөллийн залуу гэлээ. Ер нь ямар залуу Нарагийн сэтгэл зүрхийг хөдөлгөж чадах вэ?
Би үлгэрт гардаг шиг цагаан морьтой ханхүүг мөрөөддөггүй ээ. Энгийн л залуу байгаасай гэж боддог.  Яахав урлагийн эмэгтэй хүний хувьд аятайхан бие хаа, царай зүсэнд бол татагдана. Дараа нь ярьж үзнэ. Ямар бодол, хүсэл мөрөөдөлтэй вэ гэдэг нь тодорхой болно шүү дээ. Түүнээс биш хичнээн гоё залуу байлаа гээд тэнэг яриатай бол бүсгүйчүүд бид чинь тэнэг залуу байна лээ гэж л ярьдаг биз дээ. Яахав, хүнтэй энгийн найзлах үед тухайн хүний ямар статустай байх нь хамаагүй. Харин амьдрал зохионо гэвэл арай өөр нухацтай хандана шүү.
Нухацтай хандаж байгаа Нарад гэр бүлийн амьдрал чинь оройтлоо гэх шүүмж ирнэ биз?
Зарим нэг хүн хэлнэ л дээ. Гэхдээ би 30 нас хүрээгүй болохоор оройтчихлоо, хөгширчихлөө гэж боддоггүй. Харин ч жил ирэх тусам ертөнцийг үзэх үзэл маань өөрчлөгдөөд их догдлууштай байгаа.
Ертөнцийг үзэх үзэл гэснээс тэр дээр байгаа библи миний анхаарлыг татаад байна л даа. Уншиж байгаа юм уу?
Тийм ээ. Миний хувьд дөнгөж судалж эхэлж байгаа.
Англи, монгол хэл дээр хэвлэгдсэн хоёр библи, дээрээс нь япон хэлний толь бичиг тавьчихаад нэлээд нухацтай судалж байгаа бололтой?
Библи чинь өөрөө зөгнөлт ном. Уншаад үзтэл библи дээр бичигдсэн олон зөгнөлүүд биелчихсэн байдаг юм билээ.  Тийм учраас миний сонирхолыг татаад байгаа. Тэгээд англи хэл дээр бичсэнийг нь унштал яг адилхан юм билээ. Бүр баталгаажуулах санаатай япон хэлний толь бичиг бариад сууж байна. Хэлний хичээлээ давхар давтаж байгаа гэх үү дээ. Эмнэлэгт хэвтсэн чинь хайран цаг өнгөрөөд байгаа юм шиг санагдаад байна.
Нара өөрийхөө зүрх сэтгэлийг тун сайн чагнадаг бололтой?
Тийм шүү. Өөрийгөө сонсож сураагүй байж хүнийг хэрхэн сонсох билээ. Эхлээд “Би хэн бэ?” гэдгээ сайн мэдчихээд бусдыг таньж мэднэ. Мөн өөрт таарах хүнийг олно биз дээ. Миний хувьд сүүлийн үед эрдэм боловсролдоо ихээхэн анхаарал хандуулж байгаа. Яагаад гэвэл “Хэнд хэзээ ч хулгайлагддаггүй зүйл бол эрдэм “ гэсэн үг байдаг. Бусад нь бол цаг зуурын, хулгайд алдагдана, хуучирна, орхиод л яваад өгнө шүү дээ. Тухайлбал эр нөхөр нь  араар тавьж, өөр хүнтэй суугаад явсан амьдралын жишээнүүд байдаг шүү дээ.  Тэр үед хүнд боловсрол л үлдэнэ.


Та сая “араар тавих” гэж ярилаа. Хоёулаа нууц амрагийн талаар бодлоо хуваалцъя. Үүнийг байх ёстой, ёсгүй гэхээс илүү, энэ харилцааг юу үүсгэдэг вэ гэдэг дээр ямар бодолтой байдаг вэ?
Өнөөдөр би нөхөртэй болоогүй. Араараа тавиулж, араар тавьж үзээгүй болохоор энэ талаар хангалттай сайн хариулж чадахгүй байх л даа. Гэхдээ хүмүүсийн сэтгэл хангалуун бус байдлаас бий болдог байж магадгүй.  Тухайлбал, бид кино үзээд араар тавиад байгааг нь хараад байгаа мөртлөө эдний зөв гэж бодох үе байдаг шүү дээ.
Тэгвэл таны хувьд найз залуудаа, нөхөртөө хичнээн хайртай байсан ч сексээс таашаал авахгүй бол яах вэ. Ийм зүйл зарим залууст тохиолддог юм билээ?
Тэгвэл жоохон мяа шүү. Хүний сэтгэл болоод секс аль аль нь чухал. Гэхдээ миний хувьд хайртай хүнийхээ сэтгэлийг бодоод үргэлжлүүлэх байх аа. Яахав дээ, сексийг бол болгоно ш дээ.
Яаж, араар нь тавиад уу?
Ёо, шууд айн. Залуу хүмүүс энэ талаар илэн далангуй ярилцаж, хамтдаа өөрчилж болох байх л даа.
Манайхан секс гэхээр “хайртай хүнтэйгээ л хийх нандин харьцаа” гэж ухаалаг ч юм шиг хариулт өгдөг. Таныг арай өөр өнцгөөс нь хариулах байх гэж бодож байна?
Яагаад заавал сексийг хайртай хүнтэйгээ хийх ёстой гэж. Хүнийг үнэн сэтгэлээсээ хайрлахад цаг хугацаа шаардагддаг биз дээ. Гэтэл яагаад насанд хүрсэн хүний хувьд  дурласан, таалагдсан, сэтгэл татагдсан залуутайгаа секс хийж болохгүй гэж. Онгон байлаа  ч гэсэн энэ бол байж болох л зүйл гэж боддог.                                                                                                                                                                                                                                               Тэгэхээр Нара “анхны” гэдэг зүйлд ач холбогдол өгдөггүй бололтой?
Хүмүүс анхны үнсэлт, анхны болзоо, анхны хайр гээд л яриад байдаг. Би бол түүнд нээх ач холбогдол өгдөггүй ээ. Байж л байдаг зүйл ш дээ, хэнд хэрэгтэй юм бэ. Эсвэл би хөлдүү юм боловуу.                                                                                                                                                                                                                                                                                                                               

Нара найз залуугаасаа салаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд сексийн хэрэгцээгээ хэрхэн хангаж байна даа? Чамайг дуудвал гүйгээд ирэх үнэнч амраг байна биз ? 

Байхгүй.
Нээрээ гэж үү? Хүчтэй үгүйсгэл,  жинхэнэ батлагаа болдог гэх үг ч байдаг юм билээ.                                                                                                                                                                       

Байхгүй, байхгүй, байхгүй.

Энүүхэндээ шивнэлдэхэд, ямар ч хүн хүссэн хүсээгүй тохиолдлын секстэй учирдаг ш дээ. Нара хэзээ ч мартагдамгүй, халуухан учралаасаа хуваалцаач гэвэл? Өөрийг чинь илэн далангуй ярьдаг болохоор л асуугаад байна л даа?
 Би тэгээд хэзээ хаана секс хийснээ ярих болж байна уу, арай дэнднэ ээ. Бодсон чинь надад нууц гэхээр зүйл ховор байдаг юм билээ. Зарим зүйлээ нууцлаж байя гэж бодож байгаа.
Нарагийн амнаас "нууц" гэх үг гарч байхыг бодоход хэн нэгнээс “банга” хүртээ юу? Эсвэл библитэй чинь холбож ойлгох уу ?
Хэн нэгэнд загнуулсан зүйл байхгүй. Зүгээр л би чинь ирээдүйд хүний эхнэр болох хүн шүү дээ.
Ингэхэд та хүмүүсийн хэл амыг хэрхэн хүлээж авдаг вэ.Сайтуудад Нарагийн тухай мэдээлэл тавигдах бүрт “янхан” гэсэн коммент их үлдэх юм?
Өө тэрнээс чинь болж хоёр ч удаа сэтгэлээр унаж уйлж үзсэн. Харин одоо бол огт тоодоггүй юм. Намайг янхан гэж  хэллээ гээд би тийм болчих биш сэтгэлээр унаад яахав дээ. Хэлж л байг л дээ. Тэгэх тусам нь би  илүү тод гялалзах хэрэгтэй ш дээ. Ер нь монголчууд эмэгтэй хүн болгоныг л янхан гэдэг болчихсон юм биш үү. Хоёр хүн хэрэлдэхдээ “янхан минь” гээд л. Эмэгтэй нь ч эмэгтэйгээ яагий, эрэгтэй ч эмэгэйгээ яагий гээд л зогсож байх юм билээ. Яахав намайг тэгэж хэлж байгаа хүмүүс чаддаг юм бол над шиг бай л даа. 
Бас таныг царайлаг биш, хүн дурлаад сонсчих ганц олигтой дуугүй, хөхөөрөө од болсон гэж ярих нь бий?
Үүнтэй бол огт санал нийлэхгүй байна. Би ямар телевизийн дэлгэцээр дүүрэн хөхөө гаргачихаад суугаад байгаа биш. Угаасаа одоо үед телевиз, радио олон болсон. Хүн хаана юу гарч байгааг тогтож үзэхэд хэцүү. Тухайлбал, би нэг суваг дээр кино үзэж байтал нөгөө суваг дээр миний клип гарч байя гэж бодъё л доо. Би кино үзэж байгаа учраас тэр клипийг олж үзэж чадсангүй ш дээ. Үүнтэй нэгэн адил энэ их хэвлэл мэдээллийн хэрэгсэл дунд төөрөгдсөн хүмүүс олон  байна. Тэдгээр хүмүүс л ингэж ярьдаг байх. Харин дуулах ур чадварын тухайд манайхан заавал хүчтэй хоолойтой хүнийг сайн дуучин гээд байдаг. Гэтэл өнөөдөр 21-р зуун үзүүлэх харуулах, бусдыг байлдан дагуулах урлагийг чухалчилж байна шүү дээ. Миний хувьд өөртөө чамлалттай байдаг ч илүү сайжрах боломжтойгоо мэддэг. Тиймээс хоолойны цар хүрээгээ сайжруулахын тулд өшөө илүү хичээллэх болно. 
Монгол наадамд зориулсан дууны клип дээрээ Нара нүцгэн, хэт задгай үл хүндэтгэлтэй хандлаа гэх шүүмжлэлд өртсөн. Зарим хүмүүс илт дургүйцэж таныг нилээд элдэвлэсэн?


Би буруугаа хүлээж чаддаг хүн. Тэр бол алдаа болсон. Уг нь тэр уужны дотор хантааз өмсөх байсан юм. Гэвч цаг нь тулцан байсан учраас хантаазаа хийлгэж амжаагүй юм. Үүнийхээ төлөө хангалттай зэмлүүлсэн. Би чинь үндэсний дайсан юмуу хаашаа юм. Нараг “Хятадын хэрэм давуулж шидвэл таарна” гэсэн ч коммент байсан.  Магадгүй дараа жилийн наадмаар засах залруулах боломж гарах юм билүү. Гэхдээ яг амламааргүй байна.  Юутай ч богинохон хувцас нүцгэн өмссөн нь нэг алдаа.Тарган байсан минь бас нэг алдаа. Би алдаан дээрээ суралцдаг. Хүн бүхэн өөр өөрийнхөөрөө хардаг, дүгнэдэг. Гэхдээ уран бүтээлийн амт шимтийг мэдэрдэг хүмүүсийн амнаас “гоё байна” гэх урмын үгийг ч сонссон. 
Хүмүүс рок попын эмэгтэй дуучдыг их өрсөлдүүлдэг. Таны хувьд жинхэнэ уран бүтээлийн өрсөлдөгчөө гэж хэнийг нэрлэх вэ?
Мэдээж өрсөлдөөн дундаас илүү чанартай, шинэлэг уран бүтээлүүд төрөн гардаг болохоор уран бүтээлин цагаан өрсөлдөөн байна л даа. Хүмүүс дуучин Ч.Ану бид хоёрыг их өрсөлдүүлж, хоорондоо түнжин муутайгаар төсөөлж боддог юм шиг байгаа юм. Гэтэл энэ эмнэлгийн хаягийг Ч.Ану надад зааж өгсөн байх жишээтэй. 
Японд мэргэжил эзэмшсэн Нарад шоу бизнесийг жинхэнэ утгаар нь хийхийг хүссэн, төлөвлөсөн зүйл байгаа байх. Тийм үү?
“Михаилд санаа бий” гэдэг шиг Нарад бодсон зүйл байгаа. Бүжгийн хамтлаг, итгэл даах продюссертэй болох гэх мэтчилэн ...

“Их засаг “их сургуульд сурч байх үеийн чинь зургийг харж байсан юм. Тэр зураг дээрх Нара одоо миний өмнө сууж байгаа Нара хоёр нэлээд ялгаатай харагдаж байна л даа?
Уг нь би хамраа л өндөрлүүлснээс өөр мэс засал хийлгээгүй шүү дээ. Тэгээд ч хамрынхаа Implant –ыг авхуулчихсан. Одоо надад хиймэл зүйл байхгүй. Гэтэл Нарагийн хөх нь , өгзөг нь, өөр юу юу ч билээ бүх зүйл нь л хиймэл гээд яриад байдаг юм. Ер нь нэртэйгээр нь Нара эрэгтэй хүн байж байгаад хүйсээ солиулаад эрэгтэй хүн болжээ гээд хэлчихвэл хүмүүст элдэв хар буухгүй амар юм биш үү.                                                                                             

Шинэ он гараад удаагүй байна. Дуучин Нара 2012 онд  ямар ямар ажил амжуулахаар төлөвлөсөн бэ?                                                                  Эхлээд эрүүл мэнддээ анхаарна. Харин дараа нь уран бүтээл болоод сурч боловсрохдоо ихээхэн цаг гаргахаар төлөвлөөд байгаа. Мөн хоёр, гурав дахь цомгоо зэрэг гаргах болно.                                                                                                                                                                       Ярилцлагын төгсгөлд манай уншигчдад хандан юу хэлэх бол?
Шинэ он гараад удаагүй байгаа энэ цаг мөчид уншигч та бүхэнтэй уулсандаа баяртай байна. Ирэх ондоо эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байх болтугай гэж ерөөе. Бас хайр дурлалгүйгээр хорвоог төсөөлөшгүй. Хүн төрөлхтөн хайранд бялуураг гэж ерөөмөөр санагдлаа.

Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Түргэн эдгэрээд шинэ ондоо төлөвлөсөн ажлаа амжуулаарай. Таныг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай. 

Ярилцсан:А.Алтантуяа 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser êóïëþ ýêñòàçè êèåâ виды марихуаР½Ñ‹ купить Кокаин ЛукояноР² наркотиРº мамба россыпь в ЛодейноР¼ Поле купить Гарисон Форд МагнитоР³Ð¾Ñ€ÑÐº Делал по 50 закладоРº спайсов в день Купить бошки в Верхний Тагил амфетамР¸Ð½ вред çàêëàäêè ñêîðîñòè ñîëè купить BARCELONA Туапсе Methylphenidate Купить закладкР¸ экстази в Кызыле Героин в Юхнов-2 закладкР¸ магнитоР³Ð¾Ñ€ÑÐºÐ° ЗакладкР¸ LSD в Тавде героин закладкР¸ в спб форум купить экстази êóïèòü â óêðàèíå ýêñòàçè порох цена в екатериР½Ð±ÑƒÑ€Ð³Ðµ ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Себеже купить закладкР¸ в одессе выращивР°Ð½Ð¸Ðµ конопли на подоконР½Ð¸ÐºÐµ Купить Кокаин в Малмыже купить Герыч СтроитеР»ÑŒ зайти на legalrc biz анонимаР¹Ð·ÐµÑ€ ЗакладкР¸ шишки ак47 в ЗаволжсРºÐµ ýêñòàçè ãäå êóïèòü â ìîñêâå ВапорайР·ÐµÑ€ своими руками: ÑƒÑÑ‚Ñ€Ð¾Ð¹ÑÑ ‚во и процесс изготовР»ÐµÐ½Ð¸Ñ купить Пятку Борзя нора магазин купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ спайс из чего делают эфедрин спайс купить в орске Шишки в Вытегре купить амфетамР¸Ð½ через Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚
IP:5.62.159.50  2018-01-08 01:45:59
uloloas Купить трамадоР» в КамышлоР² Купить гашиш люберцы Героин эффект назарет кокаин Марки закладкР°Ð¼Ð¸ Купить КристалР» ШадринсРº какой кайф от гашиша ЗакладкР¸ в ЕманжелР¸Ð½ÑÐºÐµ Покупка, продажа соль оптом в Ачинске — куплю, продам соль оптом в Ачинске как долго амфетамР¸Ð½ ЗакладкР¸ металл спб Купить методон в Чехе Купить героин в воронежРµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ШелеховРµ Mdma whatsapp Купить Афганка ЗвенигоР²Ð¾ Шишки ак47 в Сызрани ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в Заинске ЗакладкР°Ð¼Ð¸ бошки Купить закладкР¸ LSD в НавашинРµ мефедроР½ эффект курения Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в КропоткР¸Ð½Ðµ как Ð²Ñ‹Ð³Ð»ÑÐ´Ð¸Ñ ‚ наркотиРº ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Героин взять Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Rusdosug разблокР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ° zazor Шен микс уфа каталог и цены Как делают марки кислота тест на экстази Ð²Ð¸Ð»Ð´Ñ€ÐµÑÑ  киров марихуаР½Ñ‹ на данный Купить Кокос Инза Санкт Ð¿ÐµÑ‚ÐµÑ€Ð±ÑƒÑ €Ð³ наркотиРºÐ¸ чистая марихуаР½Ð° Купить Гашиш ИвантееР²ÐºÐ° ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амін Купить Порох Уяр Рецепт эфедрин на латыни
IP:93.179.90.53  2018-04-02 04:11:01
Qvdinqxg , https://cashamopur.bandcamp.co m/album/signs-he-loves-you-wit hout-saying-it signs_he_loves_you_without_say ing_it, https://niechadpela.bandcamp.c om/album/match-rules-regex match_rules_regex, https://condmacsopom.bandcamp. com/album/christian-dating-adv ice-college christian_dating_advice_colleg e,
IP:37.9.40.195  2018-12-17 18:09:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.