Балетчин Д.Алтанхуягт, Х.Отгонтуяагийн гарын тавилт таалагджээ

2012/01/12
Share |
Хүмүүс:
Балетчин Д.Алтанхуягт, Х.Отгонтуяагийн гарын тавилт таалагджээ

Өөрөө жүжигчин болоод ч тэрүү урлагт элэгтэй ханддаг нэгэн бол ерөнхий сайдын эхнэр Х.Отгонтуяа. Тиймдээ ч урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангийн тэргүүний албыг хашдаг. Тэрээр балетаар хичээллэдэг бөгөөд балетын урлагт дуртай, мэдрэмжтэй үзэгчдийн нэг аж. Дэлхийн шилдэг найман балетчны нэг, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг тус сантай хамтран А.Аданы “Жизель” балетыг тоглох гэж байгаа гэнэ. Энэ тухай өчигдөр мэдээлэл хийх үеэрээ Д.Алтанхуяг “Би Х.Отгонтуяа эгчийг төрөлхийн авьяастай бүжигчин гэдгийг анзаарсан. Гарын тавилтаас эхлээд л. Бүжигчин хүнд авьяас мэдээж чухал. Х.Отгонтуяа эгчид төрөлхийн бүжиглэх авьяас байдаг” хэмээн хэлэв.

А.Санчирмаа. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.