“Империал 2011” тав дахь жилдээ зохион байгуулагдана

2012/01/12
Share |
Хүмүүс:
“Империал 2011” тав дахь жилдээ зохион байгуулагдана

Монголын муатай боксын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Империал” кикбоксын тэмцээн энэ сарын 24-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээнд Англи, Ираны тамирчид оролцох ажээ.  Тэмцээний талаар Мэргэжлийн кикбокс, муайтай боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалангаас тодруулахад: Өнгөрсөн жил Монгол улсын Ерөнхий сайдын ивээл доор олон улсын наадам гэж зохион байгуулагдсан. Дөрвөн төрлөөр аварга шалгаруулдаг тэмцээнд манай тамирчид бүх төрөлд аваргын бүс авсан. Түрүү жил тэмцээнээ зохион байгуулахын зэрэгцээ шавь нараа бэлтгээд өөрөө оролцсон. Энэ жилийн тэмцээнд би шавь нартайгаа орно. Бэлтгэл хангагдсан хэмээн мэдэгдсэн юм.  Жилээс жилд хүрээгээ тэлж байгаа спортын наадам мэргэжлийн бокс, кикбокс, fighting болон муатай бокс гэсэн тулааны спортын дөрвөн төрөлд зохиогдоно.  Тэмцээний дэлгэрэнгүйг 8999-9988 дугаараас лавлана уу.

А.Санчирмаа. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.