Хүмүүс: Lohan Lindsey | |
Lindsay Lohan-ыг тойрсон асуудал үргэлжилсээр байна. Түүний байж байгаад л шүүхийн хаалга татдаг асуудал намжаагүй бололтой. Хамгийн сүүлийн шуугиан татсан хэрэг бол татвар нуун дарагдуулсан санхүүгийн хэрэг болж байна. Интернетийн "TMZ"–д мэдээлснээр 2009 онд Lohan татвар нуун дарагдуулсан хэрэг сөхөгдөж байна. Түүнээс Америкийн татварын байгууллага нийт 93 мянган доллар буюу 70 мянга орчим евроны татвар төлөхийг шаардаж байна. Хэрвээ Лохан татвараа төлөхгүй бол татварын байгууллагаас түүний автомашин, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн данс зэргийг хаах гэх мэт арга хэмжээг авах юм байна. Мөн "Mean Girls" киноны жүжигчин бүсгүйд папарацийн сэтгүүлч Grigor Baylan гомдол мэдүүлж түүнээс нөхөн төлбөр шаарджээ. Түүний мэдэгдэж байгаагаар Линдси Лоханы сууж явсан машин түүний хөлөн дээгүүр нь гарч гэмтээсэн байна. хэрвээ папарацийн зурагчны мэдүүлэг үнэн нолж батлагдах юм бол Линдси Лохан түүнд 19 мянган евро буюу 20 мянга гаруй долларын нөхөн төлбөр төлөх юм байна.