Мадонна: Залуухан эрчүүдээс хэзээ ч татгалзахгүй

2012/01/14
Share |
Мадонна: Залуухан эрчүүдээс хэзээ ч татгалзахгүй

Өдгөө 53 настай, ("Like A Virgin") дуугаараа алдаршсан поп хатагтай Мадонна нөхөр Гаи-аас салснаасаа хойш залуу эрчүүдтэй нэр холбогдох болсон. Тэрээр 24 настай, бүжигчин Brahim Zaibat-тай хамт амьдарч байгаа юм. Мадоннагийн хувьд хосууд хоорондоо аз жаргалтай, романтик л байвал насны ялгаа хамаагүй байдаг юм байна. тэрээр энэ тухайгаа " би хэзээ ч цаас гартаа бариад түүн дээрээ одоо би залуу эрчүүдтэй найзлаж эхэлнэ гэж бичиж байгаагүй. Энэ явдал зүгээр л өөрөө хүрээд ирсэн. Тэгэхээр би их романтик хүн байгаа биз. Насны зөрөөтэй л болохоос би би зөвхөн өөртөө таалагддаг хүнтэй тааралдсан гэж америкийн мэдээллийн ”Nightline” хөтөлбөрт Cynthia McFadden-тай ярилцах үеэрээ мэдэгджээ.  Өмнө нь 2 удаа гэрлэж байсан поп хатагтай одоогийн хайр дурлалдаа аз жаргалтай байгаа ч заримдаа гэр бүлийн амьдралыг хүсдэг гэнэ. " би заримдаа гэр бүлийн халуун амьдралын зарим нэгэн зүйлийг маш их хүсдэг. Бүх л зүйлд дандаа ганцаараа шийдвэр гаргаж баймааргүй байна. мадоннагийн хувьд амьдрал жирийн байдаг. Тэрээр ажлын дараа гэртээ ирээд нүүрэээ угааж бэлтгэлийн хувцасаа өмссөний дараа орон дээрээ хэвтээд хөл бариад өгөөч гэж найз залуудаа хэлэхэд нөгөөх нь үгүй чи миний хөлийг барь гэж гэж хэлдэг. Энэ нь тэдний амьдрал бусын адил энгийн байдаг гэдгийг харуулдаг гэжээ. 

1989 онд Мадонна анхны нөхөр  Sean Penn –ээс салсан. Мадонна 2 дахь нөхөр Guy Ritchie-гээс 11 настай хүү Rocco-гоо төрүүлсэн, 15 настай охин Lourdes нь түүний боди билденгийн дасгалжуулагчийн охин юм.  Одоогоор Мадонна өөрөө зохиолоо бичиж, найруулсан ”W.E.” киноныхоо ажлаар орон орноор аялж завгүй явна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.