Хүмүүс: Pitt Brad | Jolie Angelina | |
Холливиудын жүжигчин бүсгүй 23 дахь удаагийн Palm Springs Film Festival-ийн үеэр сурвалжлагч нарт би хүүхдүүдээ бүгдийг тайлбарладаггүй гэж мэдэгджээ. Би бусад ээж нарын адил хүүхдүүддээ лекц уншдаг хүн биш. Гэхдээ би тэдэнд хаашаа явах гэж байгаагаа, хэзээ явахаа, яагаад гэдгээ хэлдэг. Тэд заримдаа надтай хамт дүрвэгсдийн лагераар хамт явдаг. Бид бас тэдний төрсөн газраар явах дуртай гэжээ. Brad Pitt-ийн эхнэр Maddox (10) Pax ,Zahara (7), Shiloh (5) болон 2 ихэр Knox und Vivienne нарын ээж хүүхдүүдээ дэлхийгээр аялж ихийг мэдүлэхийг хүсдэг юм байна. тэд нэгэнт дэлхий дээр амьдарч байгаа болохоор түүгээр аялж мэдэх хэрэгтэй. Холливиудаас өөр зүйлийг мэдэх хэрэгтэй гэж боддог.
Тэд орон орноор аялж найз нөхөдтэй болж жинхэнэ амьдрал гэж юу байдгийг мэдрэх хэрэгтэй. Энэ бол тэдний хувьд маш чухал. Оскарын шагналт жүжигчний хүхдүүд хаана төрсөнөө мэдрэх нь тэдний хувьд чухал юм байна. түүний охин Захара 7 насныхаа төрсөн өдрөөр этиопчуудтай хамт тэмдэглэх юм байна. миний хувьд хүүхдүүдэд маань түүх соёлоо мэдэж байх нь чухал. Захара маань африк- америк охин шүү дээ гэж Angelina Jolie Palm Springs Film Festival-ийн үеэр сурвалжлагч нарт ярьсан байна.