Mel Gibson 2 настай охинтойгоо төрсөн өдрөө тэмдэглэлээ

2012/01/14
Share |
Хүмүүс:
Mel Gibson 2 настай охинтойгоо төрсөн өдрөө тэмдэглэлээ

Холивиудын жүжигчин Mel Gibson 56 насныхаа төрсөн өдрийнхөө баярыг 2 настай охинтойгоо хамт тэмдэглэлээ. ”Mad Max” киноны жүжигчин Мил Гибсон өчигдөр  орой kaliforn –ий Culver City дэхь бразиль стейк ресторанд 2 настай охин болон асрагчийнх нь хамт өөрийн бусад найз нөхдийн хамт төрсөн өдрөө тэмдэглэжээ. Mel Gibson-ы 2 настай жаахан охин нь хуучин найз бүсгүй Оксана Григоревагийн охин бөгөөд тэд одоо болтой хүүхдээ хэн нь асран хүмүүжүүлэх талаар маргалдсан хэвээр байгаа юм. жүжигчин Mel Gibson-ы хувьд өнгөрсөн он түүний хувийн амьдралд таатай жил байгаагүй.

Зул сарын баяр болохоос өмнөхөн тэрээр 30 гаруй жил ханилсан эхнэр Робин Мүүрээс салж түүнд хөрөнгөнийхөө тал хувийг алдсан юм. Mel Gibson болон Robyn Moore нар 7 хүүхдийн эцэг эх байсан юм. олон удаагийн оскарын шагналт жүжигчин ирэх жилд  гарах ”How I Spent My Summer Vacation” шинэ киноныхоо бэлтгэл ажлаа эхлэн завгүй ажиллаж байгаа. Уг кинонд Mel Gibson мексикт албан тушаалаа буруу ашиглан шоронд хоригдож 9 настай хүүгийн ачаар суллагдаж байгаа хүний дүрд тоглох юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.