Анжелина Жолитой адилхан монгол бүсгүй

2012/01/15
Share |
Хүмүүс:
Анжелина Жолитой адилхан монгол бүсгүй

Цагтаа монголын сайхан бүсгүй тэмцээнд амжилттай оролцож явсан Э.Мөнгөнцэцэгийг Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жолитой адилхан гэх нь бий. Тэр тусмаа   түүний хамар, уруул, нүд, хөмсөг гээд тоочоод байвал төстэй зүйл нэлээд их. Тиймдээ ч  Э.Мөнгөнцэцэгийг  энэ тэнд явж байхад  зарим нэг хүмүүс Анжелинатай Жолитой адилхныг нь  гайхан цоо ширтэж барьц алдуулдаг гэсэн.  Тэрээр "Монголын сайхан бүсгүй” тэмцээнд оролцож байснаас гадна гадаадад чамгүй өндөр боловсрол эзэмшсэн нэгэн. Харин түүний нөхөр, “Түшиг” их дэлгүүрийн захирал  Г.Баттүшигийг Улсын их дэлгүүрийн гэсэн тодотголтой байсан Сүхээгийн ганц хүү гэдгээр нь бизнесийн хүрээнийхэн сайн мэддэг.   Монголын Анжелина Жоли өдгөө тэрсхэн хоёр хүүхдийн ээж төдийгүй  сүүлийн үед  "Улаанбаатар" их дэлгүүрийн захирлаар ажиллан, Монголын бизнесмен эмэгтэйчүүдийн нэгэн нүүр царай нь болж яваа билээ.

А.Санчирмаа.Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.