Н.Номтойбаяр гэдэг хүүхэд сүрхий юмаа л гэхээс

2012/01/16
Share |
Н.Номтойбаяр гэдэг хүүхэд сүрхий юмаа л гэхээс

Сүүлийн үед Н.Номтойбаяр гэгч зартай эр хэвлэл мэдээллийн хуудаснаас салахаа болив. МАК-ийн өв залгамжлагч гэж ирээд л баян тарганаар нь гайхаад л, намын байрныхаа шинэ барилгад тэрбум төгрөг хандивлсан л гэнэ, Дорнод аймгаас нэр дэвших гээд дарга нарт нь хуягт бэлэглэсэн л гэнэ, тус аймгийн захиргаанд их хэмжээний мөнгө хандивлаж “тал зассан” л гэнэ. Хамгийн сүүлд түүнийг ноолууран оймс тарааж од болж байгаа тухай гарах болжээ. МАК-тай хүний Н.Номтойбаяр гэдэг хүүхэд сүрхий юмаа гэхээс.

Ер нь бол юмтай хүн юмаараа юу хийх нь юуны хамаа байхав. Үрнэ үү, аривжуулна уу, дампууруулна уу. Гол нь энэ эрхээрээ хатсан хүүхэд Монголын улс төрд орж ирэх гээд элдэв бор мэдээ тараагаад, энд тэнд мөнгө хандивлаж гүйгээд байгаа нь энгийн иргэдэд таалагдахгүй байгаа бололтой. Дундаж амьдралтай нэг монгол хэдэн үеэрээ хөдөлмөрлөөд ч тэр их хөрөнгийг бий болгож чадахааргүй байх. Гэтэл Монголын газрын хэвлий дэх алтаар энэ хэмжээнд хүрсэн тэднийхний хөрөнгийг Н.Номтойбаяр гэдэг хүүхэд хайрлахгүй цацаж байна.

Тэгвэл төрийн сэнтийд суугаад ард түмний мөнгийг хайрлаад үрэн таран хийхгүй болчихно гэж байх болов уу. Өнөөдрийн оймс мэтээс нь болоод Монголын ард түмэн,тэрбум тэрбумын хандиваар нь МАН түүнийг улс төрд оруулаад ирвэл хүссэн хүсээгүй тэр нөхөр төрийн мөнгөнд шат шатаар ойртож л таарна. Тэгээд юу болохыг нь харж л суухаас. Ямар ч байсан саяхан тэрээр ноолууран оймс тараагаад явж байсан нь үнэн бол өнөөх дуулиантай сонгуулийн хуулийг зөрчөөд л байгаа бололтой юм. Хуулинд оймс гэж заагаагүй ч мөнгөөр үнэлэгдэх эд юмс гэж үг байгаа л юм билээ.

А.Санчирмаа.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.