Н.Цэлмүүн ”Хас”-ын бэр болох нь

2012/01/16
Share |
Н.Цэлмүүн ”Хас”-ын бэр болох нь

“Монголын Алт” Компанийн захирал Б.Нямтайшрын гэр бүл сүүлийн үед хэвлэлийн хуудаснаас салахаа больжээ. Аравдугаар сарын сүүлээр нөхрөөсөө салж хөөрхөн шуугиан дэгдээсэн “МАК” –ын эрх гүнж Н.Цэлмүүн ганц бие амьдралаар удаан замнахгүй бололтой.  Түүнийг хүүхдийнхээ эцэг Цолмонгоос салмагцаа шинэ хайртай учирсан талаар шивэр авир хийх болжээ.   Хамгийн сонирхолтой нь Н.Цэлмүүний сонголт Сангийн дэд сайд Ч.Ганхуягийн төрсөн дүү Ч.Ганзориг гэх залуу юм гэнэ. Мэдээж хосуудын учралд сайдын гэргий  Уянгын хүчин чармайлт их байсан биз. Учир нь Цэлмүүн, Уянга нарыг үй зайгүй найзууд гэх юм билээ. Хэдэн жилийн өмнө ноён Б.Нямтайширын хөрөнгийн  талаас илүү хувийг өвөлж авлаа хэмээн дуулианы эзэн болж байсан Н.Цэлмүүн өдгөө хятадуудтай хамтарсан компани удирддаг, нэг хүүхэдтэй бүсгүй.

А.Санчирмаа.Factnews.mn     

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.