Д.Ариунцэцэг ядарсан ч янжууртайгаа

2012/01/17
Share |
Хүмүүс:
Д.Ариунцэцэг ядарсан ч янжууртайгаа

“Монгол газар”-ын Мянганбаяр болон топ модель Пүрэвсүрэн, мисс Ариунцэцэг нарын хайрын гурвалжины ээдрээт түүхийг Монгол даяараа мэдэх билээ. Ямартай ч Д.Ариунцэцэг нэг хэсэг алтны магнатын тогооны хүн болж Хайрмаа хэмээх хөөрхөн охины ээж болсон. Тэрээр “Яагаад заавал Мянганбаяртай суусан юм бэ­?” гэх сэтгүүлчийн асуултанд “Би бусдын л адил хүний эхнэр, хүүхдийн ээж болох гэж байна ш дээ” хэмээн инээмсэглэж суусан. Д.Ариунцэцэгийн энэ үг түүнийг хэсэгтээ л ард түмний “Хайрмаа” болгосон. Гэвч хүүхдээ төрүүлснээс хойш сүрхий гандаж гундаад байгаа тэрээр алтны магнатын хаялгаар аль үнэ цэнэтэй брэндүүдийг баруун солгойгүй эдэлж тансагладаг. Тиймдээ ч брэндийн давалгааны энэ цаг үед хэнээс юугаараа дутахав гэж бодсон бололтой, саяхны нэгэн арга хэмжээн дээр Chanel цүнхийг цагтай нь хослуулж бас болоогүй Chanel –ын монограмтай ээмэг сэлтээ хослуулж, LV  брэндийн алчуур нөмөрч ирсэн юм. Гэхдээ л залуу хүн гэхэд дэндүү уйтгартай харагдана лээ.

А.Санчирмаа. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.