Кивичүүд хэдэн жилдээ тарна бутарна гэж айлгахгүй

2012/01/17
Share |
Хүмүүс: Киви  | 
Кивичүүд хэдэн жилдээ тарна бутарна гэж айлгахгүй

“Киви” хамтлагийнхны зарим гишүүд хэсэг ганцаарчлан уран бүтээл хийгээд байсан ч сүүлдээ хамтаараа уран бүтээлдээ орсон. Хамтлагийн ахлагч Ука саяхан соло карьераа хөөж, үсээ хараар будуулж үзсэн бол хамтлагийн үлдсэн гишүүд нь ерөнхийдөө нам гүм амарцгаасан.


Тэгэхээр өнгөрөн одсон 2011 он Кивигийн Укагийн зүгээс сайтай муутай ч уран бүтээлийн олз омог дүүрэн жил байсан гэхэд хилсдэхгүй. Удтал фенүүддээ үгүйлэгдэж байсан Кивичүүд эргэн нэгдсэнд фенүүд нь талархалтай байх болсон. Хэсэг тус хамтлаг тарж бутрах нь гэсэн мэдээлэл хаа сайгүй цацагдаж байсан.

Тэдний маргааны гол шалтгаан нь юу ч байсан тэд энэ асуудал дээр нэг их хариулт өгөөгүй. Зарим тохиолдолд Киви хамтлагийн ахлагч Ука ганцаараа СТА авснаар тус хамтлагийн бүсгүйчүүдийн дунд хагарал өндөрсөж, удаагүй Намуунааг СТА болгож хамтлаг тарчихалгүй эргэн нэгдсэн гэх юм билээ. Ямартай ч уран бүтээлээ туурвиж, фенүүдээ баярлуулж яваа тэдэнд цаашдын шинэ уран бүтээлд амжилт хүсч суухаас. Тэгэхээр Кивичүүд хэдэн жилдээ тарж бутарна гэж үзэгчдэдээ айлгахгүйгээр шийдсэн нь сайн хэрэг.

Чухал.мн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.