Жүжигчин Ч.Ундрал бизнесээ хаажээ

2012/01/19
Share |
Хүмүүс: Ч Ундрал | 
Жүжигчин Ч.Ундрал бизнесээ хаажээ

СУИС-ын оюутан байхдаа Eagle телевизийн нэвтрүүлэгчээс ажил, амьдралын гараагаа эхлүүлсэн авьяаслаг хөтлөгч, нэвтрүүлэгч, менежер, дуучин, жүжигчин Ч.Ундралыг одоо цагт мэдэхгүй хүнгүй болжээ. Тэрээр Hero интертайментын найруулагч Л.Баатартай гэр бүл болж, хөөрхөн хүү төрүүлэн жаргалтай амьдарч байгаа хэдий ч давхар бизнесээ орхиход хүрээд байгаа гэнэ.

Тэрээр өөрийн нэрийн бизнестэй болох мөрөөдөлдөө захирагдан хотын төвд Hero нэртэй ресторан байгуулан ажиллаж эхэлсэн боловч санаснаар болж нааштай үр дүн гарахгүй байгаа учраас хоолны газраа хаахад хүрчээ. Ч.Ундрал өөрийн биед баймгүй их ачаалал үүрч давхар UBS телевизэд мэдээний нэвтрүүлэгч, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий менежер, олон реалити шоуны хөтлөгч гэх мэтчилэн нийгмийн олон ажилд идэвхийлэн оролцсоноос болж дээрх бизнес нь цалгардсан сурагтай.

А.Дохио (www.wikimon.mn)

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.